У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос хангахын тулд төрөөс дэмжлэг үзүүлнэ | News.MN

У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос хангахын тулд төрөөс дэмжлэг үзүүлнэ

У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос хангахын тулд төрөөс дэмжлэг үзүүлнэ

У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос хангахын тулд төрөөс дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх санаачилга дэвшүүлсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хүрээнд мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмж, шувууны аж ахуй, төмс, хүнсний ногоо, газар тариалан, сүүний үхэр, ургамлын тос үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна.

Тэрбээр эхлээд СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Монголиан грийн фармер” ХХК-д ажиллаж, мах, ногооны хөргүүртэй агуулахтай танилцлаа.

“Монголиан грийн фармер” ХХК 2015 онд байгуулагдсан. Хөргүүртэй агуулахын хадгалалт, борлуулалт, түрээсийн үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Голландын бүрэн автомат технологи, тоног төхөөрөмж бүхий агуулах нь 1,500 тн мах, хөлдөөсөн хүнс, 1,500 тн жимс,  хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай. Цаашид Улаанбаатар хотод 45 мянган тонны багтаамжтай агуулах барихаар төлөвлөсөн тухай компанийн гүйцэтгэх захирал Ш.Гүррагчаа танилцууллаа.

Хөргүүртэй агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл хамгийн их шаардлагатай байгааг Монголын агуулах худалдааны нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсайхан энэ үеэр хэллээ.

Манай улс хүнсний ногооны 40 орчим хувь буюу 70 орчим мянган тонныг импортоор авдаг. 50 мянган тонны хүчин чадал бүхий хөргүүртэй агуулах барьсан тохиолдолд ногоочид ногоогоо талбай дээрээсээ боломжийн үнээр борлуулах, хадгалалтад санаа зовохгүй байх, намрын цагт олох ашиг, орлого нь тодорхой болох зэрэг давуу талтай.  Өөрөөр хэлбэл импорт буурч, иргэд эрүүл хүнс хэрэглэхээс гадна үнэ тогтворжих, ченжийн гэгдэх тогтолцоог халах, ложистикийн зөв систем бий болох, өрхийн аж ахуй хөгжих ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Зориулалтын хөргүүртэй агуулахгүй бол иргэдээ эрүүл хүнсээр хангах тухай ярих боломжгүй. Иймээс агуулахтай болгох талаар төр, засгийн зүгээс боломжит бүх хэлбэрээр дэмжинэ” гэдгийг  хэллээ.

 

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-17 213.87.161.168

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-05-17 202.55.191.130

ТӨРИЙН ХИЙХ ХАМГИЙН ЭХНИЙ АЖИЛ /БОЛОВСРУУЛАХ ХУУЛЬ/ БОЛ:
1. МАЛ-МАХНЫТУХАЙД ЗӨВХӨН МОНГОЛ ХҮН ЭРХЛЭНЭ
2. ГАЗАР ТАРИАЛАН-ХҮНСНИЙ НОГООГ ЗӨВХӨН МОНГОЛ ХҮН ЭРХЛЭНЭ.
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ХУУЛЬД ЭНЭ ХОЁР ЗААЛТЫГ ХАТУУ ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ.
ЭНЭ ХУУЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ НЭН ДАРУЙ 100-Н ХУВЬ БАТЛАН, НЭН ДАРУЙ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ХОРТ ХАВДАР НЬ УЛАМ ЗАЛУУЖИЖ БАЙГААГ ТӨРИЙН ТЭРГҮҮН ОЙЛГОХГҮЙ ЯВНА ГЭХЭЭР МАШ ИХ ГАЙХАЖ БАЙНА. ЮУН ТЭРБУМ МОД, ЮУН ТАХИА, ГАХАЙН МАХ… ЭНЭ БОЛ ДЭМИЙРЭЛ

Avatar

go home huuk go 2022-05-17 217.138.194.234

Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл ОГЦОР, ХҮРЭЛСҮХ ОГЦОР

Avatar

Зочин 2022-05-17 203.91.115.55

Хуцаарай с**

Avatar

Зочин 2022-05-17 103.26.192.43

Ter hungulultiig uuriin hamaaral buhii humuus l abah bhdaa…… er ni olon amlalt bish, engiin zuilees l ehleh heregteia

Avatar

Зочин 2022-05-17 202.55.188.81

Төрөөс мөнгө өгөхийн оронд импортын хүнснийхээ татварыг нэмээч ээ. Хэтээ бодсон зүйл хий. Татаас бол өнөө маргаашаа аргацаасан арга.

Avatar

Зочин 2022-05-17 192.82.68.68

За бас нэг мөнгө өгч идэх арга гарлаа.

Avatar

Зочин 2022-05-17 43.242.242.59

У.Хүрэлсүхийн ярьсныг АН-ынхан огт дэмжихгүй нь лавтай. тэгэхээр Монголчуудын тал хувь нь дэмжихгүй гэсэн үгээ.

Avatar

Зочин 2022-05-17 202.126.88.173

Чэнж нэртэй нөхдүүд улс орны бүх хангамжийг зохицуулж байгааг болиулахгүй бол ямарч арга хэмжээ аваад үр дүн гарахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж