Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу ирэх Бямба гаригт тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнчлэн энэ сарын 28-нд томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх амралтын өдрийг ажлынх болгох юм байна. Иргэдийн зүгээс зам хаах байршлын тухайд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм.
Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Тодруулбал, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм байна. Ингэснээр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам, Гэсэр сүмээс Зоос гоёл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана.
Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм. Гүйлтэд оролцох иргэдийг энэ сарын 20-н хүртэл бүртгэнэ.
“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог. Одоогоор чиглэлийн өөрчлөлт хараахан батлагдаагүй байна. Мөн тус өдөр Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж.
Зочин 2022-05-17 213.87.161.168
) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-17 66.181.181.105
Төрийнхөн ажилдаа хайхарамжгүй ханддагийн нэгэн жишээ. Баруун Зүүнээ солиод биччихсэн байна. Хариуцлага байна уу?
Зочин 2022-05-17 59.153.115.182
Зүүн баруунаа ялгахгүй байж мэдээ оруулах санаатай ЭРГҮҮ ТЭНЭГ
Хаха 2022-05-17 202.21.108.218
Хаха тийм байна
Зочин 2022-05-17 202.131.245.69
Гэсэр сүм Зүүн 4-н замд нүүгээд оччихож хахаха
Zochin 2022-05-17 66.181.161.123
Guij baigaa ulsuud bugd bahardaj unaasai zurh ni zogsoosoi
Зочин 2022-05-17 66.181.160.56
Зургаа зөв хийчихэж болдоггүй юм уу? Баруун, зүүнээ ялгадаггүй юу?
Энэ сэтгүүлчдийн боловсролыг яая даа байз!!! 2022-05-17 202.131.251.135
Ирэх Бямба гариг гэдэг чинь энэ 7 хоногийн Бямба гариг буюу 2022.05.21 биз дээ. Ирэх 7 хоногийн Бямба гариг гэвэл 2022.05.28 байна даа.
Зочин 2022-05-17 202.9.46.93
ene doloo honogiin byamba chne 21 l de. ipeh 7 honogiih chne 28 l da.
Зочин 2022-05-17 202.21.108.32
Орос элчингийн урд Сөүлийн замын гарцаа сайн тодруул❗
Зочин 2022-05-17 119.40.103.3
гүй ээ, энэ чинь зургаар үзүүлчихэж болдоггүй юм уу.