БАЙР СУУРЬ: Гишүүдийн тоог 120 болгох хэрэгтэй | News.MN

БАЙР СУУРЬ: Гишүүдийн тоог 120 болгох хэрэгтэй

БАЙР СУУРЬ: Гишүүдийн тоог 120 болгох хэрэгтэй

БАЙР СУУРЬ: Гишүүдийн тоог 120 болгох хэрэгтэй

Энэ хаврын чуулганы анхаарлыг татсан сэдэв бол Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо. Эрх баригч нам хийгээд, бусад намууд эхнээсээ нэгдэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхийг дуу нэгтэйгээр хэлж буй. Тэд гишүүдийн тоог багадаа 108-аас 150 болгохыг эрмэлзэж байна. Ингэснээр нэг гишүүнд оногдох иргэний тоо багасч, тойргоо "услах" бус бодлогод суурилсан, ардчилсан, хүчтэй парламент бэхжинэ хэмээн үзэж байна. Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн болон намын төлөөллүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.


"УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ РЕФОРМЫН ШИНЖ ЧАНАРТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ"

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Сонгуулийн тогтолцоог яагаад өөрчлөх гээд байгаа юм гэвэл нэгдүгээрт, олон улсын нөхцөл байдал тэс өөр болчихлоо. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалтай уялдуулахад хүчтэй парламенттай байх ёстой. Ардчилалтай, олон намын тогтолцоотой, тэнцвэртэй, ардчилсан парламенттай байж олон улсын хүнд нөхцөл байдлыг даван гарах боломжтой. Өнөөдрийнх шиг 60 хэдүүлээ байх нь нэг намын, нэг Засгийн газрын асуудал болж байна. Хоёрдугаарт, улс төр, нийгэм эдийн засгийн олон тулгамдсан асуудал үүсч байна. Сүүлийн арван жилд эдийн засаг тэлсэнгүй. Монгол Улс нэгдмэл хөгжлийн бодлогоор явж чадахгүй байна гэдэг нь тогтолцоотой холбоотой. Тойргийн тогтолцоотой учраас  шалтгаанаа шийдвэрлэх ёстой. Дараагийн удаа нэг нам дахиад олонхоор гарч ирсэн ч асуудал шийдэгдэхгүй.

Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг реформын шинж чанартай болгох хэрэгтэй. Үндсэн хуулиа шийдэхгүйгээр дээрх хуулийг хэлэлцэх нь ямар ч үр дүнгүй. Тиймээс багц хуулийг шийдэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж буй.

"АРДЧИЛЛАА БЭХЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ПРОПОРЦИОНАЛЬ ТОГТОЛЦОО РУУ ОРОХООС ӨӨР АРГАГҮЙ"

ХҮН намын гишүүн П.НАРАНБАЯР:

-Одоо байгаа тогтолцоо нь эрх баригч нэг намд үйлчилдэг тогтолцоо гэдгийг сүүлийн хоёр сонгууль харуулчихлаа. Уг нь мажоритар тогтолцооны үед хоёр том нам гарч ирдэг хуультай. АН хагаралтай байгаа учраас одоо байгаа тогтолцоо нь эрх барьж буй намд ашигтай. Санал гээгддэг, “үхдэг” гэж ярьдаг. Ардчиллаа бэхжүүлье гэвэл энэ тогтолцоо руу орохоос өөр аргагүй.

Казахстаны нөхцөл байдлыг хар. Тэр улсын эдийн засаг өсч, мундаг байна гэж харагдаж байгаа боловч үндсэндээ төрөөс зохиомлоор бий болгож нэг дарангуйлагчийн нэр сүр дор явж байсан хуурмаг өсөлт байсан. Манай төр нэг хүчтэй намтай, эдийн засгийн 80 хувийг төр өөрөө үйлдвэрлэж эхэллээ. Энэ нөхцөл байдал тун аюултай. Хувийн хэвшил өөрөө оролцдог, өсөлтийг бий болгодог зам руу явах ёстой. Ард түмний дуу хоолой, иргэдийн дуу хоолойг тэгш тусгасан сонгуулийн тогтолцоо нь яахын аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орж ирж байна. Үндсэн хууль гэдэг тухайн ард түмний зарчим, философи, төрийн бүтэц зэрэг бүх тогтолцоо нь явж байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг ярилцах ёстой.

"ГИШҮҮДИЙН ТООГ 60-70 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ"

АН-ын хуулийн зөвлөх Г.БАТБАЯР:

-1992 оны Үндсэн хуулиар нэг тойрогт 2.5 сая хүн амтай байсан. Одоо 3.5 сая хүн амтай. Өөрөөр хэлбэл 50-60 хувь өсчихсөн байна. Иймээс нэг гишүүнд оногдох тойргын иргэдийн тоог нэмэгдүүлэхгүй бол болохгүй гэж улс төрийн намууд үзэж байна. Гишүүдийн тоог 108, юм уу 120-130 гэж яриад байна. Гэхдээ гишүүдийн тоог 60-70 хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Нэг гишүүнд оногдох иргэний тоо одоогоор 70-80 мянга байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр нэг хүнд ногдох иргэдийн тоо 30-40 мянгад хүрэх юм. Ингэхээр иргэдэд хүрч үйлчилдэг, тэдний хүсэл зоригийг хангах байдал сайжирна. Бусад орнуудад мөн ялгаагүй. Нэг гишүүнд оногдох иргэдийн тоо хэмжээгээр тухайн иргэдийн хүсэл зоригийг хангахад хүрэлцэж байна уу үгүй юу, мөн нэг гишүүний ажлын хүчин чадал, чадамж хэр зэрэг хүртээмжтэй байх уу гэдэгт анхаарч байна. Энэ бол цоо шинэ асуудал биш. Үндсэн хуульд зааснаар зургаан сарын дотор нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар нэг оруулсан хуулийн заалтад дахин өөрчлөлт оруулахыг хуулийн хугацаагаар хориглодог. Одоо бол урьд нь хөндөгдөөгүй байсан хуулийн зохицуулалт учраас боломжтой гэж харж байна.

"ГИШҮҮДИЙН ТООГ 200 ДАВУУЛАХ ХЭРЭГТЭЙ"

Үнэн ба зөв намын дарга А.ОТГОНБААТАР:

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж үзэж байгаа. 76 гишүүний нэг болохын тулд хүмүүс байдгаа “тавьдаг”. Тэгэхээр эрх мэдлийг нь задлаад магадгүй гишүүдийн тоог 200 давуулбал нэг хүнд оногдож буй эрх мэдэл багасна. Мөн халдашгүй байдал, халамжийг нь хасаад байдаг нэг гишүүн болгочихвол, баячууд өөрийн төлөөний хүнийг УИХ-руу оруулъя гээд 4-5 тэрбум төгрөг цацаад байхгүй. Төрд байсан ах нар өөрсдийн нялх хүүхдийг УИХ-руу оруулахгүй. Ингээд Монголын парламентад “цэвэр” хүмүүс орж ирэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Манай ард түмэн 76 ихдээд байна. Энийг цөөлөөд өг гэж байгаа юм. Хэрвээ 30 гишүүнтэй болчихвол нэг хүнд ногдож буй эрх мэдэл бүр их зузаарна. Тэр их мэдлийг авахын тулд их мөнгө цацна. Хэзээ ч ард түмэн гарч чадахгүй олигархын парламент бүрдэнэ гэсэн үг. Пропорциональ тогтолцоог заавал оруулах хэрэгтэй. Тэгэхгүй жижиг 200 тойрог байвал нөгөө л мөнгө идсэн зам руу л явна. Тиймээс пропорциональ тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх уялдаатай байх ёстой.

"МАЖОРИТАР ТОГТОЛЦОО ТОЙРГОО УСЛАХ БАЙДЛААР АЖИЛЛАДАГ"

УИХ-ын гишүүн асан З.БАЯНСЭЛЭНГЭ:

-Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үед сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явагдсан. Тухайн үед олон улсад сонгуулийн холимог тогтолцоогоор илүү амжилтад хүрсэн, парламентын ардчилал нь хөгжсөн, парламентад олон намын төлөөлөл орж, зөвшилцлийн парламент бодит утгаараа хэрэгждэг гэдгийг судалгаанд үндэслэж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Миний хувьд УИХ-д ороод ажиллах үедээ тухайн үед дөрвөн намын төлөөлөл орж байсан. Хүчтэй сөрөг хүчинтэй байсан. Энэ нь тухайн үед парламентын гишүүдэд ажиллахад илүү хөнгөн байсан. Шинэ гишүүнийхээ хувьд парламентад анх удаа орж ажиллахад мажоритор тогтолцооноос сонгогдсон бол зөвхөн тойрог дээрээ ажиллах, тойргоо, анхаарах төсөв мөнгөний асуудалд оролцох, өөрийн тойргоо услах гэдэг утгаар ажиллах байсан бол холимог тогтолцоо Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээрх төсөв мөнгөний хуваарилалтад оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

86 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ 2022-05-17 202.21.108.207

ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ БОЛГОХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА ДАА. ЁСТОЙ ДУРААРАА ДУРГИЖ БАЙНА ДАА. УЛС ОРОН МААНЬ ЭЗЭНГҮЙ Л БОЛОХ НЬ ДЭЭ. ЯАНА ДАА. ГАДААД ОРНЫ НӨЛӨӨ ИЙМ ХҮЧТЭЙ БАЙХАД ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ХИЙХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ ДААНЧ ХАРАЛГАН ҮЙЛДЭЛ БОЛНО ГЭДГИЙГ АРД НИЙТ МААНЬ ОЙЛГОЖ ЭНЭ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ АРД ОЛОН ТЭМЦЭЭСЭЙ БИЛЭЭ.

Avatar

бат 2022-05-17 202.9.46.46

Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог дээд танхимаас ёрөнхийлөгч, шүүгч, прокурор ёрөнхий сайдыг томилдог болчихвол бидэнд тохирно улс хөгжинө Одоо үндэсний хөрөнгөтөн төрсөн улсаа хөгжүүлеэ

Avatar

Уншигч 2022-05-17 202.9.46.226

Битгий солиороорой. Ард түний нэр барьсан нөхдүүд. Нийт ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Баталгаатай хэлчихье. Ард түмэн дэмжихгүй.

Avatar

Бүгд хулгайчид 2022-05-17 66.181.176.206

Гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь хулгайчдын тоог нэмнэ гэсэн үг. Тиймээс харин ч гишүүдийн тоог хасч 56-58 болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-05-17 192.82.71.12

УИХ ын гишүүдийн тоог нэмээд явахгүй ээ . Ухантсаар байтал дахиад 30 жил өнгөрөөд улс дефолтоо зарлаад дампуурна шүү . Ажлаа хийхгүй байгаа , хийж чадахгүй байгаа юм бол УИХ ыг татан буулгах хэрэгтэй . АИХ ыг байгуулах хэрэгтэй . УИХ Монголд явахгүй гэдэг нь батлагдчихлаа ш дээ

Avatar

ҮНДСЭН ХУУЛЬ СУДЛААЧ 2022-05-17 202.21.108.248

НЭГ ШҮҮГЧ САЯ ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖТАЙ БОЛСОН ТУХАЙ МЭДЭЭЛСЭН. ИЙМ ҮЕД ЗУУН ЯМААНД ЖАРАН УХАНА ГЭДЭГ ШИГ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭЭД, САЙХАН ХУУЛЬ ГАРГААД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ. ГАРГАСАН ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛДЭГ, УЛСАА ГЭСЭН УЛС ТӨРЧИД ХҮМҮҮСТЭЙ Л БОЛМООР БАЙНА.:

Avatar

Чингис 2022-05-17 192.82.73.94

Монголд УИХ-д 40 гишүүн байхад л болно. Доржоо чи буруу яриад байна. Худалдагдахгүйн тулд 100-с дээш болгон гэдэг бол тэнэглэл. Монголд хэрэв худалдагдвал шууд эргүүлэн татдаг заалтыг нэн даруй оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-05-17 213.87.161.168

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

zochin 2022-05-17 172.58.140.8

iim novshiin yum sanaachilj suusanaas tembuutei ** buusguu emchluul.Ih huralaar duuren tembuunuud ichihgui saltaagaa maajaad uls tur ediin zasag gej hutsna.

Avatar

Зочин 2022-05-17 122.201.21.218

76 хулгайчийг 120 хулгайчаар солих уу? Чанарын өөрчлөлт гарахгүй. 76 ард түмэн холлож дийлэхгүй байхад 120 -ийг бүүрч чадахгүй

Avatar

Уншигч 2022-05-17 64.119.24.166

Ёстой төр данхайж зардал,тусгай хангамж,эрх мэдэл хэтэрч ёстой эв нэгдэлгүй хэдэн тийшээ дур зоригоороо ярьдаг төвлөрсөн бодлого гэх юмгүй хөгжих боломжгүй болж уруудах замдаа орох болно.ингээд ажил хийх хүнгүй бүгдээрээ төр,засгийн ажилтан болоод дарга улс болох нь энэ ун

Avatar

Зочин 2022-05-17 103.212.118.25

сонгогдож чадахгүй гээ мэдэж өөрсдөдөө боломж хайж байна даа хөөрхийс. төрийн мөнгө уйлдаггүй. жаран ямаанд ЗУУн хна .нэг ч санал авч чадахгүй болохоороо мөнгөө төлөөд жагсаалтаар гарах санаархал

Avatar

Зочин 2022-05-17 192.82.77.97

АН-ынхан УИХ,д яаж шургалахаа хийхээр шунаж байгаа болхоос өөр юу ч бодохгүй, улам л их авилга үүсгэнэээээээээээээ!!!

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ, ХАРИН БУУРУУЛАХ ЁСТОЙ. 3 ХАН САЯ ХҮНД 300 УХНА ГЭДЭГ Л БОЛНОО.
АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ !!!
ЭСЭРГҮҮЦЪЕ !!!!!!
ЭСЭРГҮҮЦЪЕ !!!!!
ЭСЭРГҮҮЦЪЕ !!!!!

Avatar

Зочин 2022-05-17 66.181.184.143

горьддог голионы бааснууд вэ Их хурлын гишүүдийг эргэн татдаг хариуцлага үүрүүлдэг хэдэн үеэр нь төрд оруулдаггүй бвал эдгээр булайнууд ингэж дэмий мөрөөдөхгүй л бхгүй юү Одоогийн МАН АН ын бирдүүд тун удахгүй үйлийн үрийн дэнсэнд шүүгдэж олон үеэрээ төлөөсөө төлөх дуусашгүй тарчилаан эхэлнэ одоохондоо хөөрхийс галзуурч л байна зовно доо зовно яанадоо яана

Avatar

ЗОЧИН 2022-05-17 202.9.46.109

УИХ- Н ГИШҮҮДИЙН ТОО 1200 БАЙСАН Ч БИДНИЙГЭЭ ТӨЛӨӨЛӨХГҮЙ, ТӨЛӨӨЛЖ Ч БАЙГААГҮЙ, ЦААШИД Ч ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ. . ТЭД ЗӨВХӨН НАМАА ТӨЛӨӨЛДӨГ. ИЙМД 76- Г ХАСЧ 21 БОЛГОХ ЁСТОЙ. 76 ХООЛНЫ САВАА ЯАЯ ГЭЖ БАЙНА ШҮҮ……….

Avatar

Зочин 2022-05-17 202.126.90.11

ЁСТОЙ МӨРӨӨДВӨӨ. ХЭЗЭЭЧ УИХ СОНГОГДОЖ ЧАДАХГҮЙ ХОГ ШААРУУД ИЙМ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ 200 Н ГИШҮҮНТЭЙ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ХУЦАЛДАЖ БАЙНАА

Avatar

ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧ 2022-05-17 202.21.108.248

Б.ЧИМИД ГУАЙ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД "СОНГУУЛИЙН ӨМНӨ ҮНДСЭН ХУУЛИЙГ МАГТАХ ЮМ. СОНГОГДООД ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЮМ ЯРИХ ЮМ. ҮНДСЭН ХУУЛИА ТОНГОЧУУЛААД БАЙВАЛ ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТУХАЙ БОДОХЫН Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ" ГЭСЭН БАЙДАГ. БИД ХУУЛИЙГ ТОГТВОРТОЙ МӨРДӨХ ЁС ЗАНШИЛД СУРАЛЦАЖ ҮНДСЭН ХУУЛИА БАЙН БАЙН ӨӨРЧЛАӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. АНУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬ 1787 БАТЛАГДААД 237 ЖИЛ БОЛОХОД 27 НЭМЭЛТ ОРУУЛСАН ТҮҮХИЙН СУРГАМЖИЙГ БОДОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Avatar

ЖЭН 2022-05-17 49.0.137.185

2САЯ 128 МЯНГАН СОНГОГЧООС 76 ГИШҮҮН ТУС БҮРТ 28МЯНГАН СОНГОГЧ НООГДОЖ БАЙГАА НЬ ЭНЭТХЭГ ХЯТАД УЛСУУД 50-Д МЯНГАН ГИШҮҮНТЭЙ БАЙХААР МАНАЙХ ИХДЭЭД БАЙГАА ХҮН АМ6САЯ ХҮРТЭЛ НЭМЭР ШААРДЛАГГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2022-05-17 66.181.176.108

Жамъянжавын Мөнхбат монголыг улс төрд их гай тарьж байна даа. нэг өдөр нүгэл нь нүдээрээ гарнаа

Avatar

Зочин 2022-05-17 202.126.90.7

Эд нар тоог нэмж өөрсдөө жагсаалтаар УИХ д орох сонихолтой хүмүүс байх оо

Avatar

За больчих 2022-05-17 192.82.83.230

Энэ 76-г тэжээж, хамаг зардлыг нь даах гэж үйлээ үзэж байхад. Больчих. Энэ УИХ-д орох гэсэн паразит сэтгэлгээтнүүд иөн ч их байх юм аа. Энэ Батбаяр гэж юу вэ? Нүгэлтэй сагсуу, дээрэлхүү амьтан шүү. Ёстой хоргодох газраа олоод авчээ. АН-ын хуулийн зөвлөх гэнээ, ха ха ха

Avatar

Зочин 2022-05-17 208.76.200.114

Araich iim humuusiin ugiig ochij avch baih yum ! Batbayar chini zugeer julic shuu dee

Avatar

Зочин 2022-05-17 213.87.131.146

Зүгээр гадны хөгжилтэй орноос 20 хүнийг УИХ гишүүн болговол хамаагүй дэжр манай хэдэн мэдлжг мэргэжил чадваргүй ац царайчилсан амьсгаанууд өрөй биш шүү

Avatar

иргэн 2022-05-17 103.57.92.101

х** өө___яасан ч Дэмихгүй , одоо байгаа 76н Хулгайч Луйварчидаа яая гэж байхад , МУ- д Парламент гэж юм огт хэрэггүй, Намуудын, Зөлуусын Шуналыг хөдөлгөсөн Гэмт хэргийн уул уурхай болсон газар болж хувирсан,

Avatar

ЗОЧИН 2022-05-17 202.21.99.70

Ард түмний татварын мөнгөөр цалинжаад, дээрээс нь авлига авч , хулгай хийдэг юмнуудын тоог нэмснээс бүгдийг нь үгүй болгосон нь дээр байх аа.

Avatar

Зочин 2022-05-17 188.162.254.5

Би гишуудийн тоог нэмэхийг дэмжиж байна гэхдээ хоер саяаас гурван сая болгое! Хоерын хооронд 40 50 хун нэмэх юм бол УИХ гээч худалч хулгайчдын булгэмийг тарааж татан буулгая!

Avatar

зочин 2022-05-17 202.21.104.98

муу гичийнүүд амаа тат

Avatar

zochin 2022-05-17 202.131.229.122

Za bur tenegteh umaa olj yadah umaa, hor nairuulj hulgai hiihees tsaashgu humuusiig nemj buur ulsaaa horloh gee u

Avatar

Зочин 2022-05-17 103.10.21.243

Луйварчдын тоог нэмж яах гээд бнаа ард түмэн тэжээж чадахгүй шүү

Avatar

del 2022-05-17 202.55.188.108

ард түмнээ боддог нэг ч амьтан алга

Avatar

Иргэн 2022-05-17 64.119.17.63

Ярьж байгаа хүмүүсийг нь эс тооцвол, парламент нь 2 танхимтай, сонгууль нь пропорциональ байхыг дэмжиж байна

Avatar

зочин 2022-05-17 103.111.68.3

Ярьж байгаа хүмүүс нь төрд гарч амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн луйварчид.

Avatar

Зочин 2022-05-17 103.57.94.228

Эхний гол өөрчлөлт нь УИХ-ыг 2 танхимтай болгох юм. Ингэснээр доод танхимыг пропорционалиар сонгох олон улсын нийтлэг жишигт орно. Том жижиг олон нам парламентад нэгэн зэрэг орох нь парламент ба сонгууль тухайн улсад бүрэн зүгшрээгүйг харуулдаг.Сонгууль нь боловсронгуй болсоор 2 хүчирхэг нам өрсөлддөг сонгодог жишигт ордог. Гэхдээ нэг нам 4-6 удаа дараалан олонхи болох нь ардчиллын жирийн үзэгдэл болохыг АНУ, ХБНГ зэрэг ардчилал хөгжсөн олон орны сонгууль харуулж байна.

Avatar

Зочин 2022-05-17 202.21.98.238

ФААК ЮҮ БИТЧЭС!

Avatar

zochin 2022-05-17 66.181.185.49

за хө одоо л хөгжихнэ дээ,нэг ямаанд 100 ухна гэдэг дээ,ер бүгдээрээ гишүүд больёдоо,ээлжлээд

Avatar

Зочин 2022-05-17 122.201.21.119

ДУРНИ ДУЛЗЭНГУУД ТА НАРИГ СОНГОХГУИЭЭЭ

Avatar

Зочин 2022-05-17 73.71.6.91

MAN MAHN bna uu 200 ond commusd avaachn geed l zarlasan, ardchilsan huvsgaliin daraa oorsdoo tom tom capitalistuud bolson er ni ta namd erunhii zarchim ideology gedeg bil yy, tiim shugam bdg uu dandaa urduur dairch erh medel mongo s****a

Avatar

Зочин 2022-05-17 66.181.183.213

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОО БАГАДСНААС БОЛООД МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ. УИХ-Д СУУДАЛ АВЧ ЧАДАХГҮЙ, ЦААШДАА Ч ЧАДАХ Ч ҮГҮЙ НЬ НЭН ТОДОРХОЙ ЖИЖИГ НАМЫН НӨХДҮҮД УИХ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ АСАР ИХ ШУНАЛААСАА БОЛЖ ТООГ НЬ НЭМЭХ ТУХАЙ ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАЖ БАЙНА ДАА БИТГИЙ УНГАС АЛД. 330 САЯ ХҮН АМТАЙ АНУ-ЫН КОНГРЕССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮДИЙН ТОО Л ГЭХЭД 450 БАЙДАГ. ГЭТЭЛ 3.4 САЯ ХҮН АМТАЙ МОНГОЛ УЛСЫН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 200 БОЛГОХ ГЭЖ ШАЛДАН БАНДИ А.ОТГОНБААТАР НОХОЙ ШИГ ХУЦАЖ ГЭНЭ.

Avatar

Зочин 2022-05-17 66.181.191.184

Don shuu

Avatar

Зочин 2022-05-17 66.181.191.184

dontoi shaarnuud ve

Avatar

Зочин 2022-05-17 139.5.218.58

одоо л зөв замруугаа хандаж эхлэж байна даа. парламентийн гишүүдийн тоог нэмж халдашгүй эрх гэгчийг нь цуцлаж үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага аль хэдийнээс л ойлгомжтой байсан . үүнтэй холбогдуулаад хуучин үндсэн хуульд байсан иргэд засаг захиргааны харьяалалын дагуу оршин суух заалтыг авч үзэж боловсронгуй хэлбэрээр тусгах нь зүйтэй . тэхгүй бол орон нутаг маань хоосорч хэзээ ч хөгжиж дэвшхээргүй боллоо.

Avatar

Санаа зовогч 2022-05-17 66.181.181.211

Манайхан анхаарах болоод байгаа Украйн улс Их хурлын гишүүн 450 байгааг 300 болгохоор үндсэндээ шийдчихэж. Гадаад орнууд 100000 орчим хүн ам тутам Их хуралд нь 1 төлөөлөгч зохимжтой гэж байна. Бас 40 гаруй улсад 50000 хүн амд 1 төлөөлөгч хүрэлцээтэй гэж явсаар байна. Манай улс 3,5 сая : 76 = 46000 – д 1 УИХ – ын гишүүн. Газар нутаг том, эсвэл "хувьчлагдсан гишүүдийг саармагжуулах …" гэж л тоог нэмэхгүй бол олон улсын жишигтэй барьцаад байх зүйл огт алга.

Avatar

Зочин 2022-05-17 73.71.6.91

Ulaanbaatar hotiig b**s sheesnees, ugaadsnaas salgaj chadaagui MAHN MAN gen yy 100 jiliin oi ch gen yy, delhii dayar technology mongo bna ter mungu zuv hodolmorch zuv bodoltoi huultai gazar ochino, Mongolchuud shig archaagui ochihgui

Avatar

Зочин 2022-05-17 66.181.168.8

Ер нь бол гишүүдийн тоог нэмэх бус хасах хэрэгтэй. Төсөв, хөрөнгөө бодсон ч тэр. 76-30=36 гишүүнтэй болох, сайд дарга нарын тоог багасгах хэрэгтэй байгаа юм.

Avatar

Монгол төр ариун байг. 2022-05-17 67.247.102.58

76-уулаа олигтой ажил хмйж чадахгүй байж. Нэмчихвэл энэ эргүүнүүд танхимд орж улам л худал, хулгай цэцэглэнэ. Ариусаж гийгүүлэхгүй л зүгээр л одоо байгаа 76-аараа л байж байг. Ядаж бага хулгай хийнэ. Хяналт хийж, хулгайг нь илчилэхэд арай хялбар.

Avatar

Зочин 2022-05-17 66.181.161.98

Юун нэмэх вэ хасвал таарна. Одоо байгаа нь юу хййж гийгүүлсэн юм бэ? Жорлон ярьсан хүмүүс л биз дээ

Avatar

Зочин 2022-05-17 202.55.191.194

Г.Батбаяр гэж хүний толгой дээр кофее асгадаг я***н гичийгийн эцэг мөн үү бас нэг нийгмийн хорт хавдар

Avatar

Зочин 2022-05-17 192.82.68.68

Хулгайнууп гишүүн болох гээд үхэх нь ээ.

Avatar

Зочин 2022-05-17 202.9.40.71

УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан эрхийг цуцалж, ёс зүй, хээл хахуульд нэр холбогдсон бол шууд гишүүнээё нь буулгах, тойргын мөнгө хувиарлалтанд оролцдогыг болиулах хэрэгтэй.. Тэгвэл эд нар нуугдах, мөнгө хусах зам нь хаагдаж попорч чадахгүй, зөвхөн хууль боловсруулах ажиллаа л хийх болно.

Avatar

Хүннү 2022-05-17 202.179.24.229

Нэн түрүүн 76-г 35 болго. 29 аймгаас нэг нэг Эрдэнэт, Дарханаас хоёр хоёр бусдыг нь Улаанбаатараас гарга. Энэ 35 зөвхөн хууль батлах үүрэгтэй. Энэ нөхдүүдэд улсын төсөв огт хамаагүй, аж ахуйн ажилд хуруу дүрэхгүй. Харин улс орныг өнгөтэй өөдтэй авч явах ажлыг Эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон АИХ-ын 250 гишүүд л хариуцах ёстой.

Avatar

Zochin 2022-05-17 122.201.31.202

Zov,zov demjij bna

Avatar

Зочин 2022-05-17 202.21.108.32

Одоогийн гишүүдийн ухаан мэдлэг богинодоод нэмж байгаа нь энэ юм байхдаа !!

Avatar

Зочин 2022-05-17 202.179.24.229

Төсвийн мөнгө л идэх гээ биз.

Avatar

Зочин 2022-05-17 202.9.40.71

Одоогийн байгаа тоог багасгах хэрэгтэй. Жижиг аймгуудад 1 төлөөлөгч байх, 70.000-100.000 хүнд 1 УИХ гишүүн байхаар тооцох хэрэгтэй. Олон болгосноор сайжрахгүй, улам л хэрүүл нь ихсэнэ.

Avatar

иргэн 2022-05-17 202.21.96.212

Улс төрд орж чадахгүй 60 чавганц болгож байгаад орох санаатай, улс төрийн үхдэл болчихсон намын жагсаалтаар шаачих санаатай нөхдүүдийн ярилцлага л байна.

Avatar

Зочин 2022-05-17 43.242.242.59

Нөгөө телевиз хэвлэлээр ёс суртахуунгүй гэж хэлүүлээд байсан өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүн АН-д гишүүнээр элссэн байна. УИХ-д байгаа одоогийн 76 гишүүдийн ихэнх нь ажилдаа ирдэггүй, хууль санаачилдаггүй, хүмүүст танигддаггүй гишүүд юм. гэтэл ажил хийдэггүй хүмүүсийн тоог 120 болгон гэдэг чинь зүгээр л баахан хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр тусгай хангамж цалинжуулах юм байна. Минийхээр бол харин ч гишүүдийн тоог багасгамаар байна

Avatar

Цогоо 2022-05-17 202.179.22.172

олон толгойтой болоод улам дордоно. Харин багасгаж давхар дээлтэй гишүүдийг хасч засгийн газрын үйл ажиллагаанд их хурлын гишүүдын оролцоог багасгах хэрэгтэй. Та нарын хууль 3 өдрийн настай хууль болж байгаа. Тэгэхээр олон хууль баталлах гэснээс чанартай хэдхэн хууль баталж хэрэгжүүллэлтэнд анхаарвал дээр дээ.

Avatar

Irgen 2022-05-17 172.58.19.199

Olon bish harin ulam chanartai cuun bolgoh heregtei.gar urguh yyregtei gishyydiig tejeehee bolih arga bainaa uu.olon gedeg turuut ard tymneer tejeelgeh hynii too l nemegdene.dorjhand metiin popchid daraagiin ih hurald songogdohgyi gehees aij baigaa ne ene.ofoo yndsen huuli yarih cag bishee

Avatar

УИХ -ын ГИШУУДЫН ТООГ 50 БОЛГОЕ 2022-05-17 202.126.90.26

Монгол улсын хогжлийн гарам УИХ БИШ. ОДООГИЙН УИХ Монгол улсад томдож данхайж илуудэж байхал УМХ -ыг ТОМСГОНО ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ МАШ БУРУУ . ХУРАЛДАЖ СУУСАН ХЭДЭН ХУЛГАЙЧ НАРААР МОНГОЛ УЛС ХОГЖИХГУЙ ГЭДЭГ НЬ НЭГЭНТ БАТЛАНДСАН. ХАРИН Ч ИХ ХУРЛЫН ГИШУУДИЙН ТООГ 50 БОЛГОХОД ХАМГИЙН БОЛОМЖИЙН ГИШУУД Ч ЧАНАРЖИХ БОЛНОО . ИХ ХУРЛЫН ГИШУУДИЙН ТООГ 50 болгоеооо. ХУЛГАЙЧ НАРЫН ТООГ НЭМЖ ОГТ БОЛОХГУЙ ЭРС ХАТУУ ЭСЭРГУУЦЭЖ БАЙНА

Avatar

ванга 2022-05-17 64.119.25.179

500 гишүүнтэй болсон ч Отгонбаатар гарахгүй

Avatar

Зочин 2022-05-17 64.119.17.223

Цөөлж чанаржуулах хэрэгтэй. Үнэхээр эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэдэг цөөн хүн хэрэгтэй шүү.

Avatar

irgen 2022-05-17 66.181.179.10

yu beeeeee, soliortsiim be

Avatar

Зочин 2022-05-17 66.181.160.118

Манай өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой бөгөөд практикаар шалгарсан тогтолцоо болох 2 шатлалтай (АИХ ба УБХ) парламенттай болох хэрэгтэй байна!! Энэ нь 76 гишүүн хэнд ч захирагдахгүй дураар авирлан хувьдаа мөнгө завшдаг одоогийн тогтолцоог халж хаях учраас МАН сүүлд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа айгаад авч хэлэлцэх ч үгүй чимээгүй тойроод өнгөрсөн шүү!!! АИХ-ын депутат (гэж байлаа)-ыг сум, хороо бүрээс иргэд нь өөрсөд дотроосоо сайн мэддэг хүнээ сонгох ба АИХ нь байнга ажиллахгүй, жилд

Avatar

Зочин 2022-05-17 66.181.160.118

жилд 1-2 удаа чуулна. Байнгын ажиллагаатай УБХ-ыг АИХ-аас сонгож хяналт тавьж, болохгүйг нь огцруулж Засгийн газрыг хянаж шаардаж ажиллана! Чуулганаас бусад цагт АИХ-ын депутатууд орон нутагтаа өөр өөрсдийн ажлаа хийгээд л сууж байх учраас "2 дахь УИХ гарч ирж илүү зардал гарна" гэдэг авлигачдын ухуулга оргүй худлаа шүү!!! АИХ нь Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилж хяналт тавина. Жинхэнэ жирийн иргэдийн хяналт бий болно.

Avatar

Хүннү 2022-05-17 202.179.24.229

Маш зөв

Avatar

зочин 2022-05-17 202.9.46.69

Гишүүдийн тоо 56 аас бага байх зохимжтай их хурал халдашгүй эрх эдэлдэг хулгайч луйварчдын үүр уурхай болчихоод байна шдэ Намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшдэг чинь жинхэнэ луйвар хутгуур хорлон сүйтгэгч байж мэднэ

Avatar

Зочин 2022-05-17 66.181.191.184

bugdeeree niilj tsusaltsgaayaa

Avatar

Зочин 2022-05-17 64.119.23.238

Энэ тоог нэмэх гэж байгаа нөхдүүд ерөөсөө сонгогдож чаддагүй нөхдүүд л дээ. Тоо нэмчихвэл магадгүй гэж горьддог юм болов уу даа зайлуул

Avatar

зочин 2022-05-17 192.82.65.56

Зөв. Дэндүү цөөхөн байгаа юм

Avatar

Зочин 2022-05-17 202.179.21.232

76 бага тоо биш тэгээд ч 120-180 болгосонч сэтгэхүй нь хөгжөөгүй хулгайч нарт ялгаагүй харин бүр цөөхөн болгож хариуцлагыг нь дээшлүүл.

Avatar

иргэн 2022-05-17 103.9.90.100

Багахан тэнэгтээрэй.

Avatar

Зочин 2022-05-17 203.98.76.9

Гишүүдийн тоонд биш баталсан хуулиндаа, хууль хэрэгжүүлтэндээ байгаа шүү дээ. УИХ-аар хэлэлцсэн хуулиар сонгууль явуулахад тэдний эрх ашгийг хамгаалсан хууль л гарна шүү дээ. Хоёрдмол утггагүй шударга хууль гаргаад түүнийгээ хэрэгжүүлж чадвал 76-аас цөөн гишүүнтэй УИХ байхад монгол хөгжинө дөө

Avatar

Зочин 2022-05-17 66.181.176.108

солиор

Avatar

Монгол зан араншин 2022-05-17 103.229.121.31

Намын нэрээр сонгуульд ганц суудал авах горьдлого тээгсэд маш их байна даа.

Avatar

Зочин 2022-05-17 192.82.68.13

an namiin huuliin zovloh Batbayar chine nogoo hunii tolgoi deer haluun coffee asgadag ohinoo aav bizdee manaihan nere oron garan ulsuud shuu tag martaa biz barag yun coffee geh biz odoo

Avatar

Жаргал 2022-05-17 126.115.49.235

Гишүүдийн тоог цөөлж 39 -өөс бага болгох ёстой. Харин улиралд нэг хуралддаг дээд танхим гаргасан шийдвэртйг нь дахин шүүдэг байх хэрэгтэй. Тэр дээд танхим орон тооны бус ямарч халдашгүй эрх эдэлдэггүй олон нийтийн төлөөлөл байх нь зөв. Одоо олон болгоно эсвэл намын жагсаалтаар орно гээд байгаа хүмүүс бол ард түмэнд нүүрээ барсан этгээдүүд төрд шургалах арга хайсан бузар амьтад. Үүнд автаж болохгүй.

Avatar

Зочин 2022-05-17 202.126.89.16

taj iij uursduu orj suuchih geel amisgaanuud. ajil higeech.

Avatar

Зочин 2022-05-17 66.181.189.50

Горьдогсодын арми

Avatar

зочин 2022-05-17 202.179.15.71

Эхлээд баталсан хуулиа ордноосоо эхлээд хуулиа мөрд гишүүдийн тоондоо бишээ

Avatar

Зочин 2022-05-17 66.181.160.36

та нарыг олон болгож нэмчихээд ард иргэд юу бодож яаж амьдрах болж байнаа луйварчдаа, төрийн нэрийг барисан хулгайч нараа нэмнэ гэсэн ойлголт байхгүй шүү

Avatar

Зочин 2022-05-17 43.242.243.239

Хоёр шаттай параламент л хэрэгтэй

Avatar

ШААНА БЭЗ 2022-05-17 202.179.25.136

ЮҮҮҮ ӨӨРЛӨГДӨХ ВЭЭЭ …. ????

Avatar

Зочин 2022-05-17 122.201.31.149

Энэ хулгайчуудыг сонгож болохгүй шүү.

Avatar

Зочин 2022-05-17 103.111.68.3

Цалингий нь хэн даах юм бэ.

Avatar

Зочин 2022-05-17 66.181.184.104

ОДНИ МУДАКИ !

Avatar

Үзэн ядагч 2022-05-17 202.126.90.41

Хуцацгаана биз. Урдах 76 хулгайчынхаа идэж уухыг дийлэхгүй ард түмэн зүдэрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж