Хотын гудамжийг “амилуулагч” | News.MN

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжаар хэн нэгэн рок хөгжим сонсч, хаашаа ч юм бэ яаран, ганцаараа гунигт автаж аль эсвэл аз жаргалтайгаар инээмсэглэн алхана. Тэр л агшинг “нууцхан” дурандаа буулган, халуун дотно мэдрэмж төрүүлдэг гэрэл зурагчин бол Б.Дарханбаатар. Тэрбээр 23 настай. Энэ жил Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын худалдааны мэргэжлээр төгссөн бөгөөд хоббигоороо гэрэл зураг сонирхдог нэгэн. Тэр хэний ч анзаардаггүй амьдралын агшин хором бүрийг гэрэл зургийн хальснаа архивлах дуртай. Цастай, бороотой, түүний нэрлэснээр “Нэг тийм саарал өдөр” аппаратаа үүрч, зураг дарахаар яаран догдолно. Ингээд түүнтэй танилцъя.


-Өнөөдөр Б.Дарханбаатар хаагуур явав. Хотын гудамжинд чамтай таарч, зургаа даруулах хүсэлтэй хүмүүс олон байх шиг?

-Би өнөөдөр зураг дарсангүй ээ. Ойрын өдрүүдэд сэрүүн байсан ч өнөөдрөөс хурц нартай дулаан өдрүүд эхэлж байх шиг байна. Миний хувьд ихэвчлэн бүрхэг /саарал/ өдөр зураг дардаг юм. Зураг авдаг өдрүүдээ сонгочихдог. Салхи шуургатай өдөр зураг дардаггүй. Хамгийн тохиромжтой өдөр нь үүлэрхэг бүрхэг, хурц наргүй өдөр. Дараа нь зурагны өнгийг нь засахад өнгө жигд харагддаг юм.

Би хотын гудамжаар алхан, зураг авахын хажуугаар бичлэг хийж, өөрийн цахим хуудастаа нийтэлдэг. Хүмүүст цахим хуудас маань хүрч эхэлж байгаа. Зөрөөд өнгөрөх хэн нэгний агшинг дарж, хадгалж авч үлддэг гэх үү дээ.

-Тэгвэл Улаанбаатар хотын амьдралыг зургаар илэрхийлбэл?

-Бидний амьдарч буй нийслэл хотын амьдрал цагтай. Өглөөгүүр хүн болгон ажил, цэцэрлэг сургууль руугаа яаран алхаж, гүйдэг бол өдөр нь хотын гудамж эл хуль болчихдог. Харин ажил, хичээл тарах үеэр жинхэнэ оргил үе эхэлдэг. Хотын түгжрэл, хүний бөөгнөрөл эрс нэмэгдэнэ. Тэр үеэр л зураг авбал амьдралтай зураг гардаг.

Ер нь нар жаахан буусны дараа зураг авбал зохимжтой. Улаанбаатарт гэрэлтэй гоё гудамж олон болсон. Төв талбай, МУИС-ын уулзвар гэх мэт. Зураг авахад гэрэл их чухал. Ихэвчлэн хотын төвөөр гэрэл сайтай газраар гэрэл зураг дардаг юм.

-Хамгийн сэтгэлд хүрсэн агшин гэвэл?

-Зөндөө агшин бий. Хүү нь яг аавыгаа тэврээд авч байхад нь бичлэг, зургийн ч хамт мөнхөлж амжсан үе байдаг. Тэр зургаа авчихаад харахад маш их сэтгэлд хүрсэн агшин болж үлдсэн. Хүмүүсийн зургийг маш хурдан дардаг учраас зарим нь өөрсдийнх нь зургийг дарж байгааг ч мэддэггүй. Ерөөсөө л хэдхэн секундын агшин.

Мөн хатуу хөл хорионд байхад авсан нэг зураг байдаг юм. Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг Сансрын туннель дээрээс хов хоосон эзгүй хот мэт мэдрэмж төрүүлэм зураг. Тэр л одоогоор миний хамгийн дуртай зургийн нэг.

-Анх хэрхэн гэрэл зураг сонирхох болсон бэ?

-Миний хүүхэд нас хотын нэгдүгээр хороолол буюу Москва хороололд өнгөрсөн. Багаасаа л гэрэл зураг сонирхож эхэлсэн. Интернэтээр дарсан гоё гоё зургуудыг яаж буулгасан байна гэж бодож гайхахаас л эхэлсэн. Арван жилийн сурагч байхдаа зуны амралтаараа анх ажил хийж, цуглуулсан 350 мянган төгрөгөөр “Canon 1000D” гэдэг жижигхэн аппарат худалдан авч байлаа. Тэрнээс хойш гэрэл зураг сонирхдог болсон. Эхэндээ гоё зураг дармаар байвч тохируулга хийж чаддаггүй байсан. Өөрөө интернэтээр зөндөө хичээл ухаж байгаад хамгийн анх шөнийн зураг дарснаас хойш аппарат яаж ажилладаг гэдгийг ойлгож эхэлсэн. Тэрнээс өмнө гар утсаараа зураг дардаг байсан юм.

Хамгийн их хоббиг маань дэмжиж тусалсан, одоо ч туслаж байгаа хүн бол миний нагац ах. Ах маань “Мэлмий аялал энтертайнмент” студийн захирлаар ажилладаг. Миний хувьд 2016 онд анх аппарат худалдан авч байхдаа “Фэйсбүүкт дажгүй зураг хийчихье” гэсэн зорилготой л байлаа. Анх найзуудаа бүгдийн гоё зурагтай болгож, гэрэл зурагт дурлаж эхэлсэн дээ.

Фэйсбүүк хуудаснаа “Гэрэл зурагт сонирхогчдын групп”-т нэгдэж, анх дарсан зургуудаа хуваалцаж, хүмүүсээс магтаал, шүүмжлэлийг хүлээн авснаар өөрийгөө улам хөгжүүлсэн. Би видео яаж хийх вэ, гэрэл зураг хэрхэн авах, гэрэл зургийн тохиргоо гэж юу вэ гээд бүх юмыг интернэтээс сурсан даа.

-Одоо анхны аппарат нь байдаг уу?

-Одоо тэр аппарат маань байхгүй. Ашиглаж байгаад аппарат маань гологдож, яваа яваандаа сайжруулсан. Одоо “Canon R5” камер ашиглаж байгаа. Аппарат бол гэрэл зурагчны хамгийн гол зэвсэг шүү дээ. Дуран нь сүүлд гарсан RF 70-200 загвар. Хүний зургийг гудамжинд татаж авахад тохиромжтой дуран гэсэн үг.

Одоо ажилд ороогүй ч гадагшаа чиглэсэн хоёр төсөл дээр зураглаачаар мөн дрон нисгэгчээр ажиллаж байгаа. Хэн бүхэн ороод сонирхож болно. Монгол орныхоо хамгийн сор болсон үзэсгэлэн байгалд "DJ live set" тоглодог "Nomadic music" гээд Youtube суваг байгаа нөгөө төсөл нь "Nomadic Cuisine" буюу байгальд хоол хийдэг котент юм. Нэг үгээр хэлбэл, чөлөөт уран бүтээлч гэж хэлж болно.

-Гэрэл зурагчин хүнд аппарат тоног төхөөрөмжөөс илүү мэдрэмж чухал юм шиг?

-Техник 50, мэдрэмж ур чадвар 50 хувь байдаг. Мэдээж өөрийн дарсан зургаа янзалж чаддаг байх ёстой. Муу зураг авлаа гэхэд тэрийг янзалж, аварч болно. Маш сайн зураг дарсан бол бага зэргийн засвар хийж, гоё болгож болно.

-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Хүний амьдралын зорилго, мөрөөдөл жил жилээр өөрчлөгдөж байдаг юм байна. Нэг жил гоё юм бодож байснаа өөр юм гараад ирвэл өөрчлөгдөнө. Яг хобби мөрөөдлөө тогтоож барихад их хэцүү. Одоогоос гурван жилийн өмнө аялал жуулчлалын салбарт ажиллана гэж боддог байсан бол гэрэл зураг руу хазайсан. Одоо бол байгалийн гэрэл зурагт хоббитой. Ер нь цаашдаа мундаг гэрэл зурагчин болно гэж бодож байна.

Би өөрийнхөө хийж байгаа контентыг илүү хөгжүүлж, гэрэл зургаа дарна. Над руу холбогдож “Би өөрийн чинь видеог үздэг байсан. Энэ удаа дуранд чинь өртсөн байна. Зургаа авч болох уу” гэдэг. Би зургийг нь өөрт нь бэлэглэдэг.

Гэрэл зургийг Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-17 122.201.24.145

Ёстой гоё зурагнуудтай юмаа

Avatar

Зочин 2022-05-17 213.87.161.168

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

хавуо 2022-05-17 66.181.166.134

авсан зурагнуудыг нь тавиач ээ

Avatar

Зочин 2022-05-17 202.21.109.82

Сонирхолтой хоббитой байх сайхан. Ковидын эхэн үеийн Шанхай хотын хоосон гудамж, зоогийн газар, нэг ч машингүй зогсоол зэргийг үзүүлсэн зургуудыг харж байсан. Хэдэн хүнтэй ямар их хөл хөдөлгөөнтэй хот билээ. Түүнд чиний сансрын туннелийн зураг ойртож байна. Гэрлээр амьдрал үйл явдлыг харуулах үйлсэд чинь амжилт хүсье. Хүний нүд тэр бүр хүрдэггүй, траншей /цагдаатай хамт ороорой/ өндөр байшингийн орой дээрээс зураг авах сонин шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж