Ким Кардашиан экс нөхөр Канье нь түүнд ширүүн хандаж хэлдэг байсан үгсийг нь “The Kardashians” нэвтрүүлэгтээ дурджээ.
Канье Уэст үргэлж Кимийн загварын чиг хандлагыг тодорхойлох сонирхолтой байдаг байсан. Тэгвэл нэг удаа Ким өөрийн хүссэн загвараар хувцаслаж, арга хэмжээнд оролцсон байна. Үүнд нь Канье дургүйцэж Кимд "Миний сонгосон хувцасыг өмсөхгүй бол карьер чинь дуусна. Бүр сүйрнэ" гэж хэлсэн байна.
Ким тухайн үед “Skims&Fenti” загварын бор даашинз өмссөн байв. Тэрбээр өөрийн сонголтондоо дуртай байсан ч Канье үл хүндэтгэж байгаа нь нарсисстик зан чанарын илрэл гэж ярьжээ. Ким нэвтрүүлгийн үеэр "Дараа нь тэр намайг дуудсан. Тэр надад карьераа дуусгасан гэж хэлсэн. Тэгээд надад Марж Симпсоны ижил төстэй хувцас өмссөн зургийг үзүүлээд шоолж байсан " гэж Ким хэлжээ.
Ямартай ч хосууд өдгөө салсан ба Ким шинэ найз залуу Питтэй маш аз жаргалтай байгаа юм.
Эх сурвалж: PopBuzz
Холбоотой мэдээ