Гэдэсний халдварт өвчний хүндрэл, эрсдэл их байна

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Гэдэсний халдварт өвчний хүндрэл, эрсдэл их байна

Гэдэсний халдварт өвчний хүндрэл, эрсдэл их байна

Гэдэсний халдварт өвчний эмнэлзүй, урьдчилсан сэргийлэлт сэдвээр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн халдвартын клиникийн хоёрдугаар тасгийн эрхлэгч, докторант, халдвартын тэргүүлэх зэрэгтэй эмч С.Гамуу зөвлөгөө мэдээлэл өглөө.

-Томуугаас гадна гэдэсний халдварт өвчний тохиолдлоор эмнэлэгт хандах хүмүүс ихэссэн байна. Энэ тохиолдолд өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон хүндрүүлэхгүй байх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварт өвчин тодорхой үүсгэгчтэй, халдварлах эрсдэл өндөр гэдгээр онцлог. Тиймээс халдварын тохиолдлоор өвдөж байгаа хүмүүсийн зонхилж буй бүлэг дээр тулгуурлаж ярих нь зүйтэй. Гэдэсний халдварт өвчин дамжих зам нь халдвартай хүнс байдаг. Хүнсээр дамжин халдвар авсан хүмүүсийн хувьд ихэнх нь балархай шинж тэмдэгтэй. Мөн гэрийн тэжээмэл өвчин нян тээгч болдог. Энэ тохиолдолд дархлаа суларсан, суурь өвчтэй хүмүүс халдвараар өвдөх эрсдэл өндөр. Эдгээрээс гадна бага насны хүүхдүүд ч өвдөх, халдвар авахад өртөмтгий байдаг.

Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд бие ядарч, сульдаж, бөөлжих зэрэг өөрчлөлтүүд гарна.

Одоогоос 4-5 жилийн өмнө гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн иргэдийг анагааж байсан арга, туршлага өөрчлөгдсөн. Учир нь иргэдийн дунд антибиотикийн хэрэглээ өндөр болсон. Иргэд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол заавал эмнэлэгт хандах хэрэгтэй. Бага насны хүүхэд бол яаралтай тусламж цаг алдалгүй авах нь зөв.

-Халуурах зэрэг шинж тэмдэг илрэхгүйгээр гэдэсний халдварт өвчнөөр өвдөх тохиолдол бий юу?

-Далд буюу эхний үед шинж тэмдэггүй өвчлөл байна. Гэхдээ хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орж байгаа болохоор гэдэс гүйлгэх, дотор муухайрах зэрэг өөрчлөлт гарна. Өдөрт нэг удаа хүндэрдэг байсан бол энэ нь 2-3 болох, мөн хүндрэхгүй олон хоног болох, гэдэс дүүрэх зэрэг сөрөг нөлөөтэй. Хэрэв халдварт өвчнөөр өвдсөн хүн өтгөнөө гадагшлуулахгүй бол цусан суулгаар өвдөх эрсдэл их. Мөн зүүн ташаа орчимд эмзэглэлтэй байвал заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.

Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн үед цусан суулга, бөөлжилт хавсарсан тохиолдолд хүний амь насанд халтай. Учир нь нянгийн үүсгэгчийн хоруу чанар их.

Ямартай ч иргэд нууц хугацаа богино, ерөнхий хордлогын шинжтэй, хоол боловсруулах замын хямрал, өтгөний өөрчлөлт эхний ээлжид илэрдэг гэдгийг ойлгох нь чухал. Үүний дараагаар цусан суулгын үед калитийн шинж буюу базлалт, дүлэлт, гэдэс дүүрэх зовиур илэрнэ. Мөн сальмонеллийн халдвар гэж бий. Усархаг, бөөлжилт, өтгөний үнэр зэргийг сайн анхаарах хэрэгтэй. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд өвдөх, хүндрэх дахилтаас сэргийлж, хоол хүнсний ариун цэвэрт сайтар анхаарах шаардлагатай.

-Хоолны хордлогод олсон иргэд халдварт өвчний үед дур мэдэн эм хэрэглэх нь ямар эрсдэлтэй вэ?

-Өвчин хүндэрч, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орж, хүндэрнэ. Иймд мэргэжлийн эмчид хандаж, зохих шинжилгээ өгч, гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж