Нийслэлд авто замын засвартай холбогдуулан замыг хэсэгчлэн хааж байна. Автозамын засвар арчлалтын ажил өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Энэ жил хотын гол болон туслах авто замын засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээ болон эхний ээлжид Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Гүнтийн давааны замын арчлалт болон борооны ус зайлуулах шугам хоолойн засварын ажлыг эхлүүлээд буй. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтийн авто замыг 2022 оны тавдугаар сарын 18-наас 21-ний хооронд үргэлжлэх аж.
Тиймээс хөдөлгөөн хязгаарласан үед Гүнтийн замаар зорчихгүй байхыг албаныхан анхаарууллаа.
Нийслэлийн Замын хяналтын газрын Засвар арчлалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Нэрлэсэн дүүргүүдийн авто замын эвдрэл гэмтлийг шалгаж, нүх бөглөх, гэр хорооллын дундах шороон замыг тэгшлэх, тэмдэг байршуулах зэрэг ажлууд хийж байна. Уг ажлын хүрээнд Амгалан болон Богд уулын арын зам, Айдасын даваа, Зайсангийн тойруу гэх мэт хотын гол болон туслах замын засвар арчлалтын ажил хийж байна. Энэ жилийн тухайд авто замын эвдрэл гэмтлийг байнга шалгаж, тухай бүрд нь нөхөж, янзлахаар болсон. Иймд нийслэлийн нэр бүхий 176 гудамж, зам талбайд тогтмол шалгалт хийж, замын хариуцагч байгууллахаар засвар арчлалтыг хийж байна” гэж хэлэв.
Нийслэл хотод 2022-2023 оны хооронд засвар шинэчлэл хийх шаардлагатай 14 байршил байгаа аж.
Зочин 2022-05-16 66.181.161.24
Гүнтийн давааг дахиад доош нь 30-40м ухаж намсгахгүй юм бол аваар их гараад байна.Огцом эргээлтээс нь болоод олон хүн эд хөрөнгө , амь насаараа хохирч байна.Төр засаг минь анхаараач.Мэргэжлийн хяналт хяналтаа тавиач.Замын цагдаагийн постныхон шаардлагаа тавиачээ.Энэ замын инжинерүүд замаа төлөвлөхдөө маш тооцоолол муутай хийх юмаа.Тэмдэг тэмдэглэгээ байхгүй.Ар гүнтрүүгээ даваад ямар ч гэрэлтүүлэггүй арай юмаа.Ард түмний эд хөрөнгөөр тоглоод байхаа болиочээ.
Зочин 2022-05-16 66.181.160.118
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ээр нь улс орнуудыг жагсаасан жагсаалтад Монгол Улс Судан, Мьянмар, Балба, Афганистан г.м. улсаас тээр дор 125-д бичигджээ!!! Гэтэл Казахстан 41-д жагсжээ?!! Линк: https://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_GDP_(PPP)
Зочин 2022-05-16 203.17.23.221
Бэлх-Сэлбийн замаа засаач. Нэг жилийн настай зам хийдгээ хэзээ болих вэ?
Зочин 2022-05-16 213.87.134.90
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-16 64.119.23.103
Замандаа шахааны чанар муутай бродюр хийчэхээд түүнийгээ эвдрээд нураад унахаар бетоны хамуу гэж нэрлэдэг мэрэгжилтэн, хотын удирдлага монголоос өөр газар байна уу. Гүнтийн замд бродюр ямарч хэрэггүй. Ус зайлуулах гарц, хоолой байхгүй юм чинь.
🤔 2022-05-16 64.119.24.60
ккк.АЙДАСЫН ДАВАА энэ хаана байдаг айлгадаг даваа юм бол.Эсвэл Айцын давааг хэлээд байна уу.😜😝😛🤔😎
................ 2022-05-16 202.9.40.36
Айдсын даваа гэх нь зөв. Айцын гэж байхгүй.
Зочин 2022-05-16 72.196.192.250
Адистын даваа юмдаа,уул нь !
Зочин 2022-05-16 139.5.218.58
гүнтийн давааг өшөө гүн сэтлэх хэрэгтэй . тунел хийж чадахгүй л юм чинь дахиад доош нь 30-40м ухах хэрэгтэй байна даа. гарсан хад шороогоор нь давааны цаадах айлуудруу орсон замын даланд ашиглаж болно намаг шавартай газар их байдаг юм байна билээ
иргэн 2022-05-16 43.242.242.59
Ус зайлуулах шугам тавиагүй улмаас замаар нь борооны ус, үер урсаад эвдсэн. Хийсэн комдпаниар нь засуул. Улс хохирч хийсэн нэртэй компаниуд нь завшдаг энэ абйдлыг хурдан хал
Ард түмэн 2022-05-16 202.126.89.1
Гүнтийн замыг засаж бгам бол нүхтийн замыг засаачээ арай л дэндүү бна ш дээ
зочин 2022-05-16 66.181.160.70
Анхнаасаа л шууд нэвт тунел хийх байсан юм
Зочин 2022-05-16 66.181.160.91
Ус зайлуулах шугам хийхгүй гэж мөрийцсөн ч болж бна.Жилийн дараа яг энэ дүр зураг давтагдана
Зочин 2022-05-16 66.181.160.91
Өгсүүр давааг засмал болгох аюултай.Цас бороонд осол их гардаг.
Зочин 2022-05-16 59.153.115.237
Энэ замыг нэг мосон засмал болгох хэрэгтэй шуу дээ уунээс ондор даваа бгаа шуу дээ засмал тавиад хурд сааруулагч хийгээд тоосгуй болгохгуй бол тэд байгаль орчин мод маш их тоосонд дарагдаж хумуус амьдрахад маш их хундрэлтэй бна шуу дээ
Зочин 2022-05-16 150.129.140.126
Гүнтийн давааг нүхлээчээ. Жил болгон л машинтай хүмүүс нисэж үхэх юм. Ганц уул нүхлэчихэж чадахгүй арчаагүй төр засаг
Зочин 2022-05-16 66.181.161.106
Гүнтийн даваа, Завханы Солонготын даваа зэргийг нүхэн гарцаар гардаг болгох хэрэгтэй.
Зочин 2022-05-16 66.181.181.105
Мөрөөд.