Нийслэлд авто замын засвартай холбогдуулан замыг хэсэгчлэн хааж байна. Автозамын засвар арчлалтын ажил өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Энэ жил хотын гол болон туслах авто замын засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээ болон эхний ээлжид Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Гүнтийн давааны замын арчлалт болон борооны ус зайлуулах шугам хоолойн засварын ажлыг эхлүүлээд буй. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтийн авто замыг 2022 оны тавдугаар сарын 18-наас 21-ний хооронд үргэлжлэх аж.
Тиймээс хөдөлгөөн хязгаарласан үед Гүнтийн замаар зорчихгүй байхыг албаныхан анхаарууллаа.
Нийслэлийн Замын хяналтын газрын Засвар арчлалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Нэрлэсэн дүүргүүдийн авто замын эвдрэл гэмтлийг шалгаж, нүх бөглөх, гэр хорооллын дундах шороон замыг тэгшлэх, тэмдэг байршуулах зэрэг ажлууд хийж байна. Уг ажлын хүрээнд Амгалан болон Богд уулын арын зам, Айдасын даваа, Зайсангийн тойруу гэх мэт хотын гол болон туслах замын засвар арчлалтын ажил хийж байна. Энэ жилийн тухайд авто замын эвдрэл гэмтлийг байнга шалгаж, тухай бүрд нь нөхөж, янзлахаар болсон. Иймд нийслэлийн нэр бүхий 176 гудамж, зам талбайд тогтмол шалгалт хийж, замын хариуцагч байгууллахаар засвар арчлалтыг хийж байна” гэж хэлэв.
Нийслэл хотод 2022-2023 оны хооронд засвар шинэчлэл хийх шаардлагатай 14 байршил байгаа аж.