Хамтарсан хээрийн сургуультай

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Хамтарсан хээрийн сургуультай

Америкийн нисдэг тэрэг Өмнөд Солонгосын хөлөг онгоц дээр буух гэж байгаа нь. Фото ©AP

АНУ ба Өмнөд Солонгос хоёр Шар тэнгист хамтарсан хээрийн сургууль хийнэ. Энэ тухай Пентагоны мэдэгдлээс иш татан AFP мэдээлж байна.

Америкчуудын мэдэгдсэнээр хээрийн сургуулиар болзолт эсрэг талынхаа шумбадаг онгоцнуудын эсрэг явуулах үйл ажиллагааг сургуулилах гэнэ. Энэ нь Хойд Солонгост өгч байгаа “тод илгээлт” гэж мэдэгдэлд өгүүлсэн байв.

Энэ жилийн гуравдугаар сарын хэрэг явдлаас хойш Вашингтон ба Сөүл хамтарсан цуврал хээрийн сургуулийг явуулж байна. Тэр үед сүйрсэн Өмнөд Солонгосын “Чхонан” хөлгийг Хойд Солонгосын шумбадаг онгоц торпедаар харвасан гэж мөрдөн байцаалтаар тогтоосноос хойш хоёр орны бүх харьцаа тасарсан байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж