Замын-Үүд боомтод 100 чингэлэг хил нэвтрэхээр хүлээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Замын-Үүд боомтод 100 чингэлэг хил нэвтрэхээр хүлээгдэж байна

Замын-Үүд боомтод 100 чингэлэг хил нэвтрэхээр хүлээгдэж байна

Улсын хилээр тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт нийт 546 чингэлэг тээвэр орж ирснээс 437 нь Замын-Үүд боомтоор нэвтэрчээ. Статистик мэдээллээр, улсын хилээр дээрх хугацаанд хоногт 546 чингэлэг тээврээр 11.3 мянган тонн ачаа бараа орж ирсний дийлэнхийг 40 футын том оврын чингэлэг эзэлсэн байна. Замын-Үүд боомтоор тавдугаар сарын эхний долоо хоногт өдөрт 70-89 автомашин нэвтэрч байв.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын талбайд 40 тонны 52, 20 тонны 48, нийт 100 чингэлэг хил нэвтрэхээр хүлээгдэж байгаа ажээ. БНХАУ-ын тал үдээс өмнө чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг “0” цэгт байршуулдаг бол Монголын тал 13.00 цагаас “0” цэгт ажиллаж эхэлдэг.

Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт нэвтрэх автомашины тоо өмнөхтэй ижил буюу 74-өөс 82-ын хооронд хэлбэлзэж байгаа аж.

Дээрх хугацаанд Замын-Үүд боомтоор 1.12 сая ам.долларын үнийн дүн бүхий 1210.6 тонн ачаа нэвтэрчээ. Тоо хэмжээгээр нь авч үзвэл 54.5 хувийг барилгын материал, 28.4 хувийг хүнсний бараа, 4.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл бүрдүүлсэн байна. Мөн хугацаанд Замын-Үүд боомтоор 222.9 мянган ам.долларын үнийн дүн бүхий ачааны найман автомашин, 19.3 мянган ам.долларын суудлын нэг автомашин бүрдүүлэлт хийгдэж орж иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж