Энэтхэгийн экспортын хориг үнийн өсөлтийг дээд цэгт хүргэх үү? | News.MN

Энэтхэгийн экспортын хориг үнийн өсөлтийг дээд цэгт хүргэх үү?

Энэтхэгийн экспортын хориг үнийн өсөлтийг дээд цэгт хүргэх үү?

Энэтхэгийн экспортын хориг үнийн өсөлтийг дээд цэгт хүргэх үү?

Энэтхэг улс Бямба гаригт улаанбуудайн экспортоо хязгаарласны улмаас дэлхий дахинд хүнсний хангамжийн асуудал дахин нүүрлээд байна. Үүнтэй холбоотойгоор АНУ болон Европын холбоо хүнсний хангамжийн сүлжээг хэрхэн сайжруулах талаар судалж эхэлжээ.

Тодруулбал, АНУ болон Европын холбоо өнөөдөр /2022.05.16/ Худалдаа, технологийн хамтарсан зөвлөлийн хэлэлцээг Франц улсад хийж байна. Уг хамтарсан зөвлөл Трамп ерөнхийлөгчийн үед худалдааны тариф зэрэгтэй холбоотой санал зөрөлдөөнөөс болж тарж, Атлантын далай дамнасан харилцааг сэргээхийн тулд 2021 онд дахин нэгджээ.

“Их-7”-гийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины дайны улмаас өлсгөлөнгийн аюул нэмэгдэж буйг анхааруулсан. Учир нь үр тарианы тэргүүлэгч экспортлогч Украин улсад нийлүүлэлтийн сүлжээний асуудал тулгараад буй. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хүнсний аюулгүй байдал сөхөгдөж буй учир улс орнууд экспортыг хязгаарлах арга хэмжээг дор бүрнээ авч эхэлсэн байна. Тухайлбал, Индонези улс далдуу модны тосныхоо экспортыг хоригложээ.

Энэтхэгт урьд хожид байгаагүй халуун зун үргэлжилж буй учир үйлдвэрлэлийн хэмжээ буурч, бүтээгдэхүүний үнэ дээд хэмжээндээ хүрчээ. Тус улс дэлхийн улаанбуудайн хоёр дахь том үйлдвэрлэгч юм. Экспортоо хориглохоос өмнө энэ жил 10 сая тонн улаанбуудай тээвэрлэх зорилт тавиад байсан аж.

Энэ жил улаанбуудайн гарц огцом буураагүй ч зохицуулалтгүй экспортын улмаас үнэ өссөнгийг албаныхан мэдэгджээ. Энэтхэгийн хориг нь нийлүүлэлт хомс байгаа энэ цаг үед дэлхийн үнийг шинэ дээд цэгт хүргэж, Ази, Африкийн хэрэглэгчдэд хүндээр тусч болзошгүй байна.

Эх сурвалж: CNBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-16 213.87.134.90

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-16 172.58.56.91

blr

Avatar

Зочин 2022-05-16 66.181.161.4

Энэтхэг маш их хүн амтай улс иргэдээ хамгаалсан байна зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж