Шинэ орон сууцны метр квадратын үнэ 4 саяас эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Шинэ орон сууцны метр квадратын үнэ 4 саяас эхэлж байна

Шинэ орон сууцны метр квадратын үнэ 4 саяас эхэлж байна

Хил гааль хаалттай, барилгын материалын үнэ хэд дахин өссөнтэй холбоотойгоор орон сууцны үнэ өсчээ. Тодруулбал, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор сүүлийн хоёр жилийн дотор баригдсан орон сууцны үнэ хотын А бүсэд 1 мкв нь 4 саяас эхэлж байгаа бол Б бүсэд урьдчилгаа байршил, барилгын явцаас хамаараад 2.6-3.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Үүнийгээ дагаад хуучны орон сууцны үнэ мөн нэмэгдэж буйд ард иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Хуучин байрны үнэ өсч буй шалтгааныг холбогдох албаныхан зах зээлээ дагаад өсдөг жамтай гэж тайлбарлах нь бий. Гэвч тухайн газар нутгийн байршилд шинэ, чанартай орон сууц баригдахад өөрийн өмч хөрөнгөө шинэ орон сууцны үнэтэй жишиж үнэлэх нь их гэж үл хөдлөхийн зууч хэлж байна. Нөгөө талаар шинэ байранд орох гэж буй иргэд шинэ байрны үнэ дийлдэхгүй байгаа учраас өөрийн байгаа үнэтэй зарахаас өөр аргагүй байгаагаа учирлаж буй юм.

2020 оны намар 70-80 мкв байрыг нэг мкв-ыг нь 1.8-2 сая төгрөгийн хооронд авч байсан бол одоо яг адил мкв-тай байрыг мкв-ыг нь 2.6-3.5 саяар авах боломжтой аж.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж