Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулна | News.MN

Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулна

Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулна

Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулна

“Номын соёлт ертөнц” ТТБ-аас "Үндэсний номын баяр-31" арга хэмжээ зохион байгууллах талаар өнөөдөр (2022.05.16) мэдээллээ. Хэвлэлийн хуралд “Номын соёлт ертөнц” ТТБ-ын тэргүүн Б.Сувд, Ажлын албаны дарга Д.Батдулам, зохиолч Б.Шүүдэрцэцэг  нар оролцов. Жил бүрийн хавар, намар зохион байгууллагддаг номын баяр 2007 оноос хойш жил алгасалгүй зохион байгуулагдсаар өдгөө 16 дахь  жилтэйгээ золгож буй юм.

Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх энэ жилийн "Үндэсний номын баяр"-ыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулахаар төлөвлөжээ. Баярын үеэр ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээ зохиох юм байна.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч зай талбайгаас шалтгаалж 200 гаруй хувь хүн, албан байгууллага оролцохоор болжээ. "Үндэсний номын баяр-31" арга хэмжээ тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд төв талбайд зохион байгууллагдана. Энэ жилийн номын баяр ОХУ-аас зочид ирж оролцож байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтойг зохион байгуулагчид мэдээлэв.

Зохиолч Б.Шүүдэрцэцэг "Би анх энэ арга хэмжээ зохион байгууллагдаж эхэлсэнээс хойш тасралтгүй оролцож байна. 2020, 2021 он Covid-19 гараад, хамгийн хэцүү байлаа. Гэвч бид нэг ч жил алгасаагүй хийсэндээ үнэхээр баяртай байдаг. Жил ирэх тусам номын баярт хүүхэд залуусын оролцоо нэмэгдэж байгаад талархаж байна" гэв.

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь жилээ УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-16 213.87.134.90

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж