"Репиний академийн шадар-3" тусгай үзэсгэлэнг дэлгэнэ | News.MN

"Репиний академийн шадар-3" тусгай үзэсгэлэнг дэлгэнэ

"Репиний академийн шадар-3" тусгай үзэсгэлэнг дэлгэнэ

Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан, "Монгол Арт" галерейгаас санаачлан 1971-1977 онд И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, архитектурын академийн төгсөгч, Монголын реалист уран зургийн нэрт төлөөлөгчид болох Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ё.Өлзийхутаг, Монгол Улсын Төрийн шагналт, зураач Б.Пүрэвсүх, зураач С.Элбэгдорж нарын "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнг олны хүртээл болгох гэж байна.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд үзэгч түмэндээ толилуулах юм. Энэхүү үзэсгэлэнд зураачдын гэр бүлийнхэн болон уран зураг цуглуулагч нарын сан хөмрөгт хадгалагддаг ховор, дахин давтагдашгүй сор бүтээлүүд, судалбар, таталбар, усан будаг, тосон будаг, гар бичмэл зэрэг тэдний Монголын уран зурагт үлдээсэн өвийн дээжис олны хүртээл болно.

Тусгай үзэсгэлэнгийн нээлт "Монгол арт" галерейн II давхрын танхимд тавдугаар сарын 25-ны Лхагва гаригийн 16:00 цагт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-16 213.87.134.90

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-16 139.5.219.111

Орост сургууль төгссөн хүмүүсийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж болохгүй гэж зөвлөмж ирээгүй юү? Яадаг бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж