Уайклеф Жин ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Уайклеф Жин ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхгүй

Уайклеф Жин. Фото ©AFP

Рэпер Уайклеф Жин Гаитийн ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтад багтсангүй гэж Reuters агентлаг Сонгуулийн хорооны нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээнд үндэслэн дамжуулжээ.

Түүний нэрийг Сонгуулийн хороо авч хэлэлцсэн ч сонгуульд оролцох бүх нөхцлийг биелүүлээгүй гээд хасчээ. Гэхдээ тэр нь ямар нөхцөл гэдгийг тодруулсангүй.

Өмнө мэдээлж байснаар Уайклеф Жин сонгуульд оролцож чадахгүй шалтгаан нь тэр Гаитид байнга амьдардаггүй гэж байсан юм. Уайклеф Жин Гаитид төрсөн ба 10 настайдаа АНУ-д гарчээ. Гаитийн хуулиар ерөнхийлөгчид нэр дэвших хүн сүүлийн таван жилд нь улс орондоо амьдарсан байх ёстой гэнэ. Рэперыг төлөөлж байгаа өмгөөлөгч нар дуучин залууг сүүлийн таван жилд Гаитийн сан хөмрөгт татвараа төлж ирсэн учраас нэр дэвших эрхтэй гэж мэдэгдэв.

Сонгуульд оролцохоор 34 хүн өргөдлөө өгсөн бөгөөд өнөөдөр нэр дэвшигчдийг зарлах юм. Гаитийн ерөнхийлөгчийн сонгууль 2010 оны арваннэгдүгээр сарын 28-нд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж