Месси Барселонад эргэн ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Месси Барселонад эргэн ирэх үү?

Месси Барселонад эргэн ирэх үү?

Лионель Месси өнгөрсөн зун Барселона клубыг орхиж, хөлбөмбөг сонирхогчдын амыг ангайлгасан. Харамсалтай нь, Парис дахь түүний аялал тийм ч дардам байсангүй. Үүний улмаас Мессиг Барселонад эргэн ирэх тухай яриа гарах болов.

Мессигийн аав Хорхе саяхан Барселон хотын онгоцны буудал дээр сэтгүүлчдэд олзлогдон “Хүү тань Барселонад эргэн ирэх үү?” гэх асуултад “Нэг л өдөр гэж найдаж байна” хэмээн хариулжээ. Мөн тэрбээр хүүгээ ПСЖ-д аз жаргалтай байгааг баталж, зуны амралтаа Барселона хотод өнгөрүүлэхгүй гэв.

Лионель Мессигийн ПСЖ-тэй байгуулсан гэрээ 2023 онд дуусгавар болно.

Өдгөө 34 настай аргентин эр энэ улирал ПСЖ-ийн төлөө нийт 33 тоглолтод 11 гоол, 13 гоолын дамжуулалт өгчээ. Түүний энэ жилийн гол зорилго нь мэдээж ирэх өвөл Катарт болох ДАШТ. 2014 онд аман хүзүүдсэн Аргентины шигшээ “Катар-2022” ДАШТ-ий “С” хэсэгт Саудын Араб, Мексик, Польшийн шигшээ багуудтай нэг хэсэгт орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж