587,252 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

587,252 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 146,901,246 төгрөгийн үнийн дүн бүхий 587,252 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 25 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би ди сек" ХК (BDS +12.90%),  "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.47%), "Адуун чулуун" ХК (ADL +2.35%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин говь" ХК (JGV -13.79%), "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR -13.33%) болон "Ариг гал" ХК (EER -12.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 45,232 ширхэг нэгж эрхийг 19,466,575 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 16 ширхэг үнэт цаасыг 1,584,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.37% хувиар буурч, 34,274.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,921,173,596,661 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж