Төрийн ордны “дресс код”-ыг өөрчлөхөөр төсөл өргөн барьжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Төрийн ордны “дресс код”-ыг өөрчлөхөөр төсөл өргөн барьжээ

Төрийн ордны “дресс код”-ыг өөрчлөхөөр төсөл өргөн барьжээ

Иргэд Төрийн ордонд орохдоо заавал “дресс код” мөрдөх учиртай. Түүнд өвдөгнөөс дээш урттай даашинз, жинсэн өмд, спорт хувцас, пүүз өмсөж болохгүй гэх мэтчилэн заадаг. Энэ нь иргэдийн дунд багагүй маргаан дагуулдаг сэдэв.

Иргэдийн нэг хэсэг төрийнхөө ордонд орж буй юм чинь багахан хэмжээний хүндэтгэл байх хэрэгтэй гэж үздэг. Зарим нь “Дресс кодоо эргэж харах хэрэгтэй. Хүн амын хэдэн хувь нь ядуу билээ. Төрийн ордонд орох иргэдээ өмссөн зүүснээр нь ялгаад байх уу” гэж байр сууриа илэрхийлдэг бол зарим нь “Байгаа дүрмийг өөрчлөх гэж үү” гэж маргадаг.

Иргэдийг талцуулж буй “дресс код”-ны асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нарын гишүүд төсөл өргөн бариад байгаа ажээ. Энэ талаар М.Оюунчимэг гишүүн твиттер хуудастаа “Цогтбаатар нарын бидний хэдэн гишүүд яг энэ асуудлаар төсөл өргөн барьсан байгаа” гэж жиргэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж