Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын асуудлаар лайв хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын асуудлаар лайв хийнэ гэв

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын асуудлаар лайв хийнэ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөө орой (2022.05.16) цаг үеийн асуудлаар лайв хийхээ мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нийтийн хөлбөмбөг” арга хэмжээнд оролцсон. Энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа өнөөдөр 18.30 цагийн орчимд мэдээлэл хийх талаар дурдлаа.

Тэрбээр “Сүүлийн үед хүмүүс уулзалт хийе, ярилцлага авъя гэсэн хүсэлт их тавиад байна. Өнөө орой Монголын ардчилалд тулгамдаж буй хүндрэлтэй асуудал, мөн Ардчилсан намын тухай, геополитикийн асуудлын талаар ярина. Тиймээс олон урилга, уулзалт хийе гэсэн хүсэлтэд өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж, лайв хийдэг юм уу гэсэн бодолтой байна. Асуулт их асууж байна. АН-ын нийт гишүүд дэмжигчид, залуус маш идэвхтэй, оролцох байх гэж найдаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж