Ерөнхийлөгч тариалангийн бүс нутагт ажиллаж, хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч тариалангийн бүс нутагт ажиллаж, хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Ерөнхийлөгч тариалангийн бүс нутагт ажиллаж, хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмжийн аж ахуй болон шувууны аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн өнөөдөр Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь хаврын тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочдын төлөөлөлтэй уулзана.

Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг импортоор авч байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт болж байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч хаврын тариалалтын эхэн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудалд УИХ, Засгийн газар онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг сануулсан билээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж