"Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар хэлэлцэх боломж бий"

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

"Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар хэлэлцэх боломж бий"

"Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар хэлэлцэх боломж бий"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарын төлөөлөл жагсагчдын шаардлагыг хүргүүлсэн. Тус шаардлагын хариуг өнөөдөр (2022.05.16) өгч байна.

Ж.Мөнхбат:

-ХҮН намаас сонгуулийн тогтолцоог өөрчлөх тэргүүтэй нийт таван шаардлага хүргүүлсэн. 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн. УИХ-ын нийт 62 гишүүний саналаар тухайн үед дэмжигдсэн. Хэлэлцүүлэх үеэр хувь тэнцүүлэх асуудал яригдаж, зарим гишүүд санал гаргаж, санал хураалгаж байсан. Санал 3/4-аар дэмжигддэг. Энэ асуудлыг өмнө нь хэд хэдэн удаа тавьж байсан. Цэц өөрөө маргааныг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар хэлэлцэх боломж бий.

Гол нь ХҮН намаас УИХ-д төлөөлж буй Т.Доржханд гишүүн ямар нэгэн хуулийн төсөл оруулж ирээгүй. Хэрэв хуулийн төсөл оруулж ирвэл хэлэлцээд л явна гэсэн үг.

Дараагийн шаардлага бол улс төрийн шинэ нам байгуулахад нийт сонгогчийн нэг хувийн гарын үсгийг цуглуулсан байх босго өндөр байгаа тухай. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ороод, батлагдсан учраас асуудал үүсч байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх нам 800 хүний гарын үсгээр үүсгэн байгуулагдсан. Одоо харин 23 мянган сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагатай болж байна. Үүнийг мөн судалж үзнэ. Гуравдугаарт, бүсчилсэн хөгжлийн тулгуур хот, хотхонуудыг бий болгох. Эдийн засгийн үндэсний форум дээр энэ асуудал мөн яригдсан. Үүнийг нарийвчлан судалж үзнэ.

Бүсчилсэн хөгжлийн боломжийг нээж, орон нутагт ажиллах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх шаардлагын тухайд мөн анхаарна.

Бид хамтран ажиллах боломжтой. Гэхдээ хуульд зааснаар тухайн орон нутгийн НИТХ хуралдаж байж шийдвэр гаргана. Дөрөвдүгээрт, парламентын гишүүдийн чадамж буюу тоо. Энэ талаар олон гишүүн саналаа илэрхийлсэн. С.Одонтуяа, Т.Доржханд нарын гишүүд хэлэлцүүлэг хүртэл зохиож байсан. Олон улсын судалгааны байгууллагууд энэ талаар судалгаа их хийсэн байдаг.

Гишүүдийн тоог нэмэх талаар улс төр судлаач, олон нам ярьж байгаа учраас Үндсэн хуулийн дагуу өргөн баригдсаны дараа л яригдана гэсэн үг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвхөн ХҮН нам, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мэдэхгүй. Олон нийтийн төлөөлөл, иргэний байгууллагууд, нам, төрийн бус байгууллага зэрэг бүх нийтийг хамарч байж хэлэлцэнэ. Харин засаг, захиргааны нэгжийн тоог бууруулах нь Үндсэн хуульд гэхээс илүү журмаар зохицуулагдах нээлттэй гэж харж байна. Одоогоор шаардлагаас гадна нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй. Зөвхөн шаардлагын хүрээнд зөвлөсөн, сонгогчдын гарыг үсэг цуглуулсан зүйл л байна.

Хуулийн төслөөр ороод ирсэн тохиолдолд асуудлыг авч хэлэлцэнэ гэдгийг гишүүд мэдэж байгаа. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нэг намын хийж чадах ажил биш. Парламентад суудалтай улс төрийн намуудын ойлголцол, иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд зөвшилцөж байж явах асуудал. Тиймээс асуудлыг болно, болохгүй гэж ярихад эрт байна. ХҮН намаас жагсаал зохион байгуулж, шаардлага тавилаа гэж бодоход намын дарга Т.Доржханд нь УИХ-ын гишүүн. Тиймээс гишүүд өөрсдөө хууль санаачлах эрхийнхээ хүрээнд шаардлагаа тавих боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж