Халаалт бүрэн зогсч, засварын ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Халаалт бүрэн зогсч, засварын ажил эхэллээ

Халаалт бүрэн зогсч, засварын ажил эхэллээ

2021-2022 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан компанийн бүх инженер техникийн ажилчид болон хотын хэмжээнд хяналт тавих эрх бүхий ашиглалт хариуцсан байцаагчид айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож, ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүллээ.

Нийт 9 багц засварын ажил төлөвлөсөн (төсөл, хөтөлбөрөөс бусад)-өөс эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Шуурхай удирдлагын албаны 7004-7005 тоот утсаар болон өөрийн харъяа орон сууцны контороос лавлах боломжтой юм.

Улмаар энэ сарын 16-наас 26-ыг хүртэл (10 хоног) хязгаарлаж, шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийн, тавдугаар сарын 26-нд төвийн шугамд холбож, хэрэглээний халуун усаар хангах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж