Нээлттэй ажлын байрны зар

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

Дуусах цаг, огноо: 2022 оны 5 дугаар сарын 20 -ны 17.00 цаг

СИСТЕМИЙН ИНЖЕНЕР

Системийн инженер нь мэдээллийн технологийн менежерийн шууд удирдлага дор ажиллах бөгөөд Монголын МСС-ийн тоног төхөөрөмж, програм хангамж болон сүлжээ серверийн дэд бүтэц, серверийн өрөөний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж,  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тохиргоо, холболтуудыг тогтмол хийж, найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Сервер болон тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг Монголын МСС-ийн дүрэм, журамд нийцүүлэн програмын болон техникийн түвшинд хангаж, хяналт тавьж ажиллах.
  • МТ-ийн дэд бүтэцтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд хоёр, гуравдугаар түвшний дэмжлэг үзүүлэх дэд бүтцийн хүчин чадал, гүйцэтгэлийг хянаж, сайжруулах.
  • Систем тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах, графикийн дагуу техникийн үзлэг шалгалтыг тогтмол хийж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед гэмтэлтэй, хуучирсан бүрэлдэхүүн хэсгүүдийг солих, шинэчлэх.
  • Мэдээллийг хадгалах, нөөцлөх, сэргээх удирдлагын систем болон дэд бүтцийн нэгдсэн хяналтын системийн үйл ажиллагааг хариуцан ажиллах.
  • Мэдээллийн технологийн чиглэлээр ажил, үйлчилгээ үзүүлэх зөвлөх болон гэрээт хувь хүн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад шаардлагатай ажлын даалгавар, техникийн үзүүлэлт, зардлын тооцоог боловсруулахад оролцон ажиллах.
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан техникийн тусламж дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх.
  • Серверийн өрөө болон түүнд байрлах тоног төхөөрөмжийн аюулгүй найдвартай ажиллагааг мэдээллийн технологийн мэргэжилтний хамтаар хариуцан ажиллах.
  • Монголын МСС-ийн Захиргааны асуудал хариуцсан захирал болон Мэдээллийн технологийн менежерийн өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх, тайлагнах

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, техник хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Ажлын туршлага:

  • Системийн инженер болон системийн администратороор тав (5) ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Серверийн өрөөний орчин, сервер, агуулах (storage) болон сүлжээний тоног төхөөрөмжийн талаар гүнзгий мэдлэгтэй, хариуцаж байсан туршлагатай.
  • Өгөгдөл Нөөцлөх, сэргээх, архивлах талаар гүнзгий мэдлэгтэй.
  • Active Directory, Windows File Services, Group Policies зэрэг Microsoft Identity технологитой ажиллаж байсан туршлагатай.
  • Windows Server 2016 үйлдлийн систем болон DNS, DHCP, WSUS сервер тохируулж байсан туршлагатай.
  • MySQL, Oracle RDBMS, Microsoft SQL зэрэг өгөгдлийн сангийн  удирдлагын программ хангамжийг ашиглаж байсан туршлагатай.
  • Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • VMWare болон Hyper-V виртуалчлалын технологи ашиглаж байсан туршлагатай.
  • Cisco switch, VLAN/WAN/VPN/Firewall сүлжээний технологийн талаар ерөнхий мэдлэгтэй.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх болно.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох. Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Ажлын байрны дэлгэрэнгүйг Монголын Мянганы Сорилтын Сангийн веб хуудаснаас харна уу  https://mca-mongolia.gov.mn/

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж