Польшийн баруун хэсэгт орших Познань хотын дээгүүр ниссэн нэгэн тийрэлтэт онгоц Путинд зурвас хүргэжээ. Тодруулбал, “Smart aviation” нислэгийн сургуулийн эзэмшдэг “Tecnam P2008JC” тийрэлтэт онгоц дөрвөн цагийн нислэг үйлдэж, тэнгэрт “Дайн бус шар айраг хий” гэсэн үг бичсэн байна.
“Smart aviation”-ээс эл үйлдэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй хэдий ч албан ёсны твиттер хаягаараа нисгэгчид баяр хүргэсэн жиргээнд лайк даржээ. Тус нислэгийн сургуулийн өөр нэг жижиг тийрэлтэт онгоц өнгөрсөн сард “Путиныг хараал ид” гэж тэнгэрт бичсэн удаатай.
Дэлхий даяарх нислэгийг хянах үйлчилгээ үзүүлдэг “Flight radar” хуудаст мэдээлснээр, нэг хөдөлгүүртэй “Tecnam P2008JC” онгоц Познаниас баруун зүгт 65 орчим км зайд гурван цаг 56 минут зарцуулан байж уг зурвасаа тэнгэрт бичсэн аж. Онгоц Познань-Лавика нисэх буудлаас орон нутгийн цагаар Ням гаригийн 16:37 цагт хөөрөөд, 20:33 цагт буусан байна. Нисгэгч “Flight radar”-ийн хэрэглэгчдэд үзүүлбэрийнхээ талаар анхааруулахын тулд ослын дохиогоо асааж явжээ. Шар айраг гэсэн үгс 18:00 цагийн үед тэнгэрт харагдаж эхлэхэд “Flight radar”-ийн хэрэглэгчид онгоц зурвас бичиж буйг анзаарсан байна.
Онгоц 1.2 км өндөрт хүрч, 228 км/цаг хүртэл хурдалжээ. Харин зурвас бичих үедээ хурдаа тогтворжуулж удаашруулсан байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ