Эрээний боомт чингэлэг тээврийг хязгаарлаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Эрээний боомт чингэлэг тээврийг хязгаарлаагүй гэв

Эрээний боомт чингэлэг тээврийг хязгаарлаагүй гэв

Эрээн хотын гаалиар сүүлийн өдрүүдэд чингэлэг тээвэр гаргахгүй байгаа талаар худалдаа эрхлэгчид мэдээлж буй юм. Энэ мэдээлэл үнэн эсэх, ямар шалтгааны улмаас боомтын үйл ажиллагааг хязгаарласан талаар Гаалийн ерөнхий газраас тодрууллаа. Тус газраас өгсөн мэдээллээр чингэлэг тээвэр хэвийн явагдаж байгаа аж. "Тэг зогссон, чингэлэг тээвэр огт явуулахгүй байна" гэх зэрэг мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв.

Авто тээврийн үндэсний төв, бусад албаны хүмүүсийн хэлэхдээ "Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж буйд иргэд бухимдлаа илэрхийлсэн. Үүнээс үүдэж чингэлэг тээврийг хязгаарласан мэт ташаа ойлголт гарч байна. Хилийн нөхцөл байдлыг хуучин хэвэнд оруулах хүртэл хугацаа шаардлагатай" гэж онцоллоо.

Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж, өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын талаас ачаа тээврийг сугалаагаар нэвтрүүлж эхэлсэн. Албаны хүмүүс иргэдэд хүлээцтэй хандах хэрэгтэйг хэлж буй юм.

Хилээр нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолооч нарын дунд сугалаа явуулаагүй байна. Зөвхөн чингэлэг тээвэрлэлтийн хувьд ачаалалтай байгаа учраас тодорхой зохицуулалт хийж байгаа учраас тээвэрлэлт хугацаа алдах асуудал гарч буй аж. Үүнийг тэг зогсолт гэж ойлгож болохгүйг албаныхан хэллээ.

Тухайлбал, Хятадын талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаар олгож буй. Халдвар хамгаалалтын журам баримтлах ёстой болохоор дээрх зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Ямартай ч Эрээний боомтыг хаагаагүй бөгөөд чингэлэг тээвэр хэвийн үргэлжилж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж