Орост цэрэг татлагын дөрвөн байранд гал гарчээ | News.MN

Орост цэрэг татлагын дөрвөн байранд гал гарчээ

Орост цэрэг татлагын дөрвөн байранд гал гарчээ

Орост цэрэг татлагын дөрвөн байранд гал гарчээ

ОХУ-ын Волгоград мужид өнгөрсөн Бямба гаригаас Нямд шилжих шөнө цэрэг татлагын байранд гал гарсныг Укринформ хуудас мэдээллээ. Тодруулбал, шөнийн 02:00 цагийн орчимд Советксий, Ворошиловский, Кировскийн дүүргийнхний үйлчлүүлдэг цэрэг татлагын байранд гал гарчээ. Гал ойролцоогоор 20 м/кв талбайг хамарсан байна. Орост сүүлийн гурван өдрийн дотор цэрэг татлагын дөрвөн ч байранд ийнхүү гал гарав.

Гал гарсан газраас хагарсан шилэн лонх, даавуу олджээ. Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж буй бөгөөд байшин руу "Молотовын коктейль" шидсэн байх магадлалтай аж. "Молотовын коктейль" гэдэг нь гал хамгаалагчаар тоноглогдсон, шатамхай бодис дүүргэсэн галт зэвсэг юм.

Волгоград дахь галаас өмнө тавдугаар сарын 13-нд Ростов мужийн Гуково хот болон Омск дахь цэрэг татлагын байруудад гал гарчээ. Дараа нь энэ сарын 14-ний шөнө Рязань мужид мөн л цэрэг татлагын байранд гал тавихаар завдсан байна.

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш цэрэг татлагын байруудыг галдан шатаах оролдлого хэд хэд бүртгэгджээ. Тухайлбал, Череповец, Нижневартовск, Москва, Воронеж, Мордов, Свердловск, Иваново мужуудад бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-16 213.87.134.90

^^^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-16 202.179.26.126

зориудаар тавьсан гал

Avatar

ҮНЭН 2022-05-16 64.119.17.208

ИЛЭРХИЙ

Avatar

Ovgon 2022-05-16 192.82.71.65

Хөөрхий орос залуучууд юу гэж мулгуу фашист путлерийн утгагүй дайны золиос болж үхэхийг хүсэх вэ дэ, ядаж байхад мулгуу генералуудынх нь авилга, тэнэглэлээс болж оросын арми гутамшигт ялагдал хүлээгээд байгаа энэ үед хэн оросын армид элсэхийг хүсэх вэ дэ кк. . Оросууд удахгүй фашист путлерийг төрийн эрхэнээс зайлуулна, Фашист путлер сөнөтүгэй.

Avatar

Зочин 2022-05-16 202.179.26.38

Украйнчууд оросуудын эсрэг явуулж байгаа "цэргийн ажилгаа" явуулсан биз.

Avatar

Энэ коммент бичиж буй этгээдүүд дотор сэтгэцийн өвчтэй хүн их байх юм 2022-05-16 202.131.239.166

Монгол Улс төвийг баримталдаг байх. Дайн самуун хийгээд бужигнуулаад байгаа аль ч улс энэ дэлхийд тийм сайнаар харагдахгүй л байгаа. Иргэд бид нэг их дэмжээд ч яахав. Тэнэг хүмүүс тэхий дундуур нь гэдэг. Бидэнд яг таарах үг.

Avatar

Зочин 2022-05-16 124.158.66.9

Путины засаглал, дарангуйлал ямар хөгын юм байдгийг манайхан ойлгож эхэллээ. Путин суудлаасаа ховхорсоны дараа тэр адгийн шаар болно доо. Манайхан ойлгох хэрэгтэй. Путинизм бол новшийн засаглал.

Avatar

Зочин 2022-05-16 192.82.80.167

Украйн хол байгаа ч гэсэн Монгол улстай адилхан НҮБ гишүүн тусгаар тогтносон улс

Avatar

Танкчин Оюук 2022-05-16 192.82.92.201

Ойлгомжтой цэрэгт явахыг хүсээгүй залуус л цэрэг татлагын байрыг шатаана биз дээ

Avatar

Зочин 2022-05-16 43.242.242.59

Украйны холрлон сүйтгэгч нарын ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. манай АН-ын зарим нөхөд очоод ийм булай юм хийж байгаа юм биш биз. Тэднээс ер нь айж л байна шүү.

Avatar

Зочин 2022-05-16 192.82.91.226

Хорлож л байвал хэн байх нь падгүй за. Украины хорлон сүйтгэгчид байвал бүүр л бахархууштай. Тэднээр хорлуулаад байдаг хөг йн засаглал байна даа тэр ч нь.

Avatar

Зочин 2022-05-16 202.179.24.50

өвчин нь хүндэрсэн эсвэл оросын тролл бөөжөн хав ч билүү босоогоор нь хөхдөг ч билүү тийм бүлэглэлийн мангуунууд л ийм юм бичдэг юм. тархи толгой нь ажилладаггүй болохоор хүн шиг ажил төрөл хийгээд явж ч чадахгүй харийхныг хөхөж монголоо муулж бор гэдсээ тэжээдэг арчаагүй гөлөгнүүд. Сэтгэж барьж байгааг нь хараад байгаарай. Манайханаас хүн очиж шатаана гэнэ үү

Avatar

Зочин 2022-05-16 202.179.24.177

Сэтгэцийн өвчтэй хүний хүслийг биелүүлэхийг нь манайхан тушаал гэж гуйвуулаад байгаам да . Ямар л эрүүл саруул хүн ямар ч зорилгогүй айлын нутагт очиж үхэхийг хүсэх билээ дээ . Оросод дайсан ороод ирсэн бол яалт ч үгүй эх орноо тушаалтай тушаалгүй хамгаалах л болно шүү дэ. Оросын ард түмэн хөөрхий , тэр тусмаа хайран хүүхдүүдээ хядаж байна даа

Avatar

Зочин 2022-05-16 64.119.21.38

Украйны эрлийзүүд будаа болно. Оросын дотоодыг хамгаалах удахгүй украйны гар хөлүүдийг үндэсээр нь устгах байлгүй.

Avatar

ҮНЭН 2022-05-16 64.119.17.208

ҮХЭР МИНЬ ЦЭРГИЙН БАЙР ШАТААЛАА ГЭЭД УСТГААД БАЙДАГ Ч ҮГҮЙ БАЙХ ШҮҮ ҮХЭР МИНЬ

Avatar

Мөнхжаргал 2022-05-16 103.57.92.179

Дотроосоо тэсэрч байна даа

Avatar

Зочин 2022-05-16 192.82.88.142

Эхлэл төдий л юм. Охуй үүнээс илүүг амсана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж