Сомалийн төрийн тэргүүнээр экс ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд сонгогдлоо. Тэрбээр одоогийн ерөнхийлөгч Мухамед Абудаллахи Фармажог залгамжилна. Сомалийн ерөнхийлөгчийн сонгуулийг тогтворгүй байдлаас сэргийлэх зорилгоор парламентын гишүүдийн дунд явуулсан байна. Сомалийн парламентын 328 гишүүний нэгээс бусад нь санал хураалтад оролцжээ. Эцэст нь, Хассан Шейх Мохамуд 214 гишүүний санал авсан бол өрсөлдөгч нь 110 санал авсан байна. Ийнхүү тэрбээр хамгийн цөөн хүний саналаар ерөнхийлөгч болов. Хассан Шейх Мохамуд сонгуульд ялмагцаа тангараг өргөж, нийслэл хотод дэмжигчид нь агаарт салют буудаж тэмдэглэсэн байна.
Сомалид ардчиллын суурь зарчмууд бүрэн бэхжээгүй, дээр нь улс төрийн тогтворгүй байдал үүсч магадгүй гэх шалтгаанаар сонгуулийг зөвхөн парламентын гишүүдийн дунд явуулсан нь энэ аж. Тус сонгууль аюулгүй байдлын асуудал, зөрчил мөргөлдөөнөөс шалтгаалан 15 сар хойшилжээ.
Хассан Шейх Мохамуд нь 2012-2017 оны хооронд Сомали улсын ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Украины дайнаас үүдсэн дэлхийг хамарсан эдийн засгийн асуудлаас үүдэн Сомали улсад хүнс, шатахууны инфляци өндөр хэмжээнд хүрсэн байна. НҮБ-ын дэмжлэгтэй Сомалийн засгийн газар нь Африкийн холбооны дэмжлэгтэй аль-Шабаб бүлэглэлтэй тэмцэлтэй явж ирсэн.
Сомалид хамгийн сүүлд 1969 онд нэг хүн-нэг санал өгөх ардчилсан зарчмаар сонгууль явуулж байв. Үүнээс хойш зөрчил, мөргөлдөөн, тогтворгүй байдлаас шалтгаалан шууд сонгууль явуулах боломжгүй явж иржээ. Өмнөх сонгуулиудын үеэр аль-Шабаб бүлэглэлээс нэр дэвшигчдийг хулгайлж, сүрдүүлж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ