Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааны тайлагналын уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааны тайлагналын уулзалт боллоо

Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааны тайлагналын уулзалт боллоо

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн эхний жилийн үйл ажиллагааны тайлагналын уулзалт (2022.05.13) боллоо. Төслийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар, урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэхээр ажиллаж байна.

Төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв нь өнгөрсөн хугацаанд нийт 60 гаруй мянган хүнд бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, 100 гаруй бизнесийн байгууллагыг хамруулсан сургалт, судалгаа зохион байгуулсан байна.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудаас дурдвал:

  • “Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодруулах судалгааны тайлан”,
  • “ Бизнесийн ёс зүйн өнөөгийн байдал” цахим уулзалт,
  • АТГ-ын дэд дарга Г.Азжаргалын бизнес эрхлэгчидтэй хийсэн “Business Breakfast” уулзалт,
  • “Нээлттэй засгийн түншлэл ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг,
  • “Ёс зүйтэй манлайлал” уулзалт,
  • “Татварын ёс зүй” хэлэлцүүлэг,
  • Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган,
  • “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт,
  • “Ёс зүй-Тогтвортой бизнес” аян зэрэг нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан байна. Мөн төслийн үр дүнг хэлэлцэхээс гадна “2022-2023” оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, "Рио Тинто" группийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар уулзалтыг нээж үг хэлэв.

МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн  үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, "Рио Тинто Монгол" ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх болсон тухай, "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал “Авлига ба бизнесийн ёс зүй” сэдвээр мэдээлэл хүргэсэн бол "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр Бизнесийн ёс зүйн төвийн “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх 6 модуль” сургалт болон сургалтын гарын авлагыг танилцууллаа.

Мөн уулзалтад Элчин сайдын яамдын зочид төлөөлөгчид, Олон улсын байгууллагууд, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн, АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Ажлын албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн, "Скайтел" группийн Хууль, эрхзүйн албаны дарга Ө.Жамбалсүрэн болон хувийн хэвшлийн төлөөлөллүүд оролцлоо.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж