Маск: “Twitter”-т хуурамч хаягийн хувь тодорхойлох судалгаа явуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Маск: “Twitter”-т хуурамч хаягийн хувь тодорхойлох судалгаа явуулна

Маск: “Twitter”-т хуурамч хаягийн хувь тодорхойлох судалгаа явуулна

Элон Маск өнгөрсөн Баасан гаригт сошиал медиа компанийг худалдан авахаасаа өмнө твиттер хэрэглэгчдийн хэдэн хувь нь бот болохыг тодорхойлохын тулд судалгаа хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр хуурамч, эсвэл спам хаяг нь хэрэглэгчдийн 5 хүрэхгүй хувийг эзэлдэг гэсэн сайтын тооцооллыг баталгаажуулах хүсэлтэй байна. Судалгаа явагдаж дуустал Твиттерийн хэлцлийг түр зогсоожээ.

Маск твиттер хуудастаа "Бот хаягийн хувийг олж мэдэхийн тулд манай баг @twitter-ийн 100 дагагчийг санамсаргүй түүвэрлэх болно" гэж дурдсан байна. Тэрбээр 100 хэрэглэгч дундаас хэд нь хуурамч болохыг жиргээнүүдээс нь шалгах аж.

"Twitter” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Маскийн худалдан авах саналыг хүлээн авч байгаагаа зарлав. Долоо хоногийн дараа сошиал платформ олон нийтэд зарлахдаа эхний улиралд хуурамч буюу спам данс нь мөнгө олох боломжтой өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийнхээ 5 хүрэхгүй хувийг эзэлж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж