Даян аварга Н.Батсуурь түрүүлж, Б.Серик начин үзүүрлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Даян аварга Н.Батсуурь түрүүлж, Б.Серик начин үзүүрлэв

Даян аварга Н.Батсуурь түрүүлж, Б.Серик начин үзүүрлэв

Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаан өчигдөр /2022.05.15/ Бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, даян аварга Н.Батсуурь түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, улсын начин Б.Серик үзүүрлэв.

Н.Батсуурь даян аварга цолтой анхны түрүүгээ хүртлээ.

Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, аймгийн хурц арслан О.Наранбаатар, М.Еркебулан, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдсэн юм.

Энэ долоо хоногт буюу тавдугаар сарын 20-ны Баасан гаригт Бөхийн өргөөнд нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний Бямба гаригт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны Ням гаригт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж