"Гишүүдийн тоог хүн амыг төлөөлж чадах хэмжээгээр нэмэх нь зөв" | News.MN

"Гишүүдийн тоог хүн амыг төлөөлж чадах хэмжээгээр нэмэх нь зөв"

"Гишүүдийн тоог хүн амыг төлөөлж чадах хэмжээгээр нэмэх нь зөв"

"Гишүүдийн тоог хүн амыг төлөөлж чадах хэмжээгээр нэмэх нь зөв"

АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржтой Үндсэн хуулийн өөрчлөлт болон сонгуулийн тогтолцооны талаар ярилцлаа. 


-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх асуудлыг эрх баригч нам төдийгүй улс төрийн намууд санал нэгдэн ярих боллоо. Гишүүдийн тоог нэмэхийг та хувьдаа дэмжиж байна уу?

-Манай улсын парламентыг жижиг парламент гэдэг. 76 гишүүнтэй, нэг танхимтай. Цөөн хүн хууль батлахын хэрээр янз бүрийн явцуу эрх ашигт тохирсон хууль батлах явдал нэмэгдээд буй. Энэ нь Монгол Улсын парламентаас гарч буй шийдвэрийг савлагаатай болгоод байгаа гэх мэт шүүмжлэл байдаг. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог Монгол Улсын сонгуулийн насны хүн амыг төлөөлж чадахуйц хэмжээгээр тоог нь нэмэгдүүлэх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, 20-30 хүн нийлээд хууль баталчихдаг байж боломгүй.

Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нам яриад жил болж байна. Бид хоёр жилийн өмнө Үндсэн хуулиа өөрчилсөн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ яагаад дээрх асуудлыг оруулж ирээгүй юм бэ.

Тухайн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд нэг нам дангаараа буюу 62 суудалтай эрх баригч нам нэмэлт өөрчлөлтийг хийсэн шүү дээ.

-Үндсэн хуульд тодорхой хугацаанд өөрчлөлт оруулах боломжгүй хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийг өөрчилснөөр гишүүдийн тоог нэмж чадах уу?

-Үндсэн хууль гэдэг Монголын нийгэм, улс төрийн тогтолцоог бүхэлд нь багтаадаг. Гэтэл энэ хуулийг нэг нам зургаан жил эрх барихдаа хоёр удаа өөрчилж болдог юм уу. Үндсэн хуулийг өөрчлөх эрх зүйн чадамж одоогийн эрх баригчдад байхгүй. Яагаад гэвэл өмнө олонх байхдаа өөрчилсөн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь нэг намын хийдэг ажил биш юм. Улс төрийн бүх намын оролцоог тэгш хангах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль гэдэг зөвхөн тухайн парламентын дангаараа гаргадаг шийдвэр биш юм. Дэлхийн бусад улс орнуудад Үндсэн хуульдаа ойрхон гар хүрдэг жишиг төдийлөн байхгүй байна. Үндсэн хуулийг ойрхон өөрчилж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хууль  тогтвортой байж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн тогтвортой байдлыг бий болгож байдаг учраас улс төрийн намууд, улстөрчид үйл ажиллагаа явуулахдаа, Үндсэн хуулийг анхдагч өгөгдөл гэж үзээд, Үндсэн хуулийн заасан хүрээ хязгаарын дотор ажлаа хийх ёстой. Тиймээс энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихгүй байна. ОХУ, Украинтай дайтаж байна. Дэлхий нийтээрээ улс төрийн тогтвортой байдал үүссэн байна. Түүнээс гадна цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн хөгжил саарсан. Улс орнуудад эдийн засгийн хямрал үүсч буй. Ийм эгзэгтэй үед Үндсэн хуулиар оролдох нь эрсдэлтэй.

"ХҮН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ОЙЛГООГҮЙ БАЙНА"

-УИХ-ын зарим гишүүдээс сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг шаардаж, талбай дээр жагсч, иргэдийн саналыг авч байна. Тэд гишүүдийн тоог нэмэх талаар нэг саналтай байгаагаа сүүлийн үед илэрхийлэх боллоо. Гэхдээ сонгуулийн тогтолцоог эргэж харах, өөрчлөх шаардлага бидэнд бий юу?

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар маш их ярих боллоо. Ялангуяа сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ гарын үсэг цуглуулаад явж байх шиг байна. Тэдний ярьж буйг сонсохоор тэд өөрсдөө сонгуулийн тогтолцоог ойлгоогүй байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэд хэдэн суурь шалтгааныг авч үзэж байж ямар тогтолцоо вэ, хаана оновчтой байна вэ гэдгийг сонгодог. Жишээ нь, Монгол Улс нэгдмэл улс уу, холбооны улс уу. Холбооны улсуудын сонгуулийн тогтолцоог харчхаад, энэ нь олонх болоод байгаа юм байна гэх мэтчилэн тоо статистик яриад буй нь сонгуулийн тогтолцооны талаар ойлголтгүйн шинж. Хоёрдугаарт, одоогийн парламент нэг танхимтай. Хоёр танхимтай парламентын доод парламентыг сонгож буй тогтолцооны элементүүдийг шууд ашиглана гэж яваад байгаа нь мөн л тогтолцооны талаарх ойлголт дутмаг байна.

Гуравдугаарт, бид одоо мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байна гэдэг. Угтаа бол мажоритар тогтолцоогоор явуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, хамгийн олон санал авсан хүн нь парламентад сонгогддог тогтолцоогоор явуулаад байна. Үүнийг плуралити гэдэг сонгуулийн систем явж байна.

Өнөөдрийн сонгуулийн тогтолцоогоор нэг хүн нэг тойрогт өрсөлдөхгүй олон мандаттай өрсөлдөөд байдаг. Сайн харах юм бол нэг нэр дэвшигчийг сонгоод байгаа асуудлыг илэрхийлэхгүй байна. Бид өнөөдрийг хүртэл явж ирсэн хуулиа харахад дандаа сонгуулийн өмнө жил өөрчилдөг. Мөн өөр өөр хувилбар оруулж ирдэг. Бид жижиглэсэн мажоритар буюу нэг тойрогт, нэг нам эвсэл нэг л нэр дэвшигч сонгогддог тогтолцоогоор сонгуулиа хийж байсан. Олон мандаттай, томсгосон тойргоор хийж байсан. Пропорциональ элемент оруулж ирээд, нам нь листээ гаргадаг тогтолцоог хийж байсан. Өөрөөр хэлбэл, бүх тогтолцоог туршиж үзсэн. 2012 оны сонгууль холимог системийг оруулж ирж байсан. Гэтэл “Шударга ёс эвсэл”-ээс З.Баянсэлэнгэ гишүүн болж байсан. Энэ хүнийг ард түмэн сонгосон уу гэдэг асуудал гарч ирж байсан. Мөн мөнгөө төлөөд жагсаалт руу орж ирсэн хүмүүс цөөнгүй байсан. Тэгэхээр сонгуулийн пропорциональ тогтолцоо гэдэг нь УИХ-ийн гишүүний сонгож буй процессыг нам нь дотроо сонгочхоод байгаа юм. Иргэд хэдийгээр МАН, АН, ХҮН-ыг сонгоод байж болно. Гэтэл намын нэрний ард хэн нуугдаж гарч ирэх үү. Нам нь тэр хүмүүсийг сонгож байгаа юм.

-Пропорциональ системийн сул талын тухайд юу хэлэх вэ. Пропорциональ систем рүү шилжсэнээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайжрах уу?

-Пропорциональ систем оруулж ирэх гэж байвал намууд нэр дэвшигчийн жагсаалтыг хуулиар зохицуулсан байх ёстой. Сонгуулийн төв байгууллага зохион байгуулдаг байх ёстой. Тэгж байж систем ажиллана. Миний хувьд пропорциональ тогтолцоог эсэргүүцдэггүй. Харин тодорхой түвшинд орж ирэх ёстой гэж боддог. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад бүх асуудлыг шийдчихгүй. Сонгуулийн тогтолцооны үр дагавар гэж  ойлголт байдаг. Жишээлбэл, өнөөдөр хэрэглэж буй төсвийг жижиг тойрог руу тараагаад зарцуулаад байна гэдэг. Харин пропорциональ тогтолцоо орж ирвэл улс орны томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ гэж ярьдаг. Тэр бол худлаа. Харин улсын төсвийг санал авахын тулд тараах байдлыг улам гааруулдаг. Яагаад гэвэл бага орлоготой хүмүүс, ядуу иргэдийн халамжийг сонгуулийн өмнө нэмж намаа дугуйлуйлаад авчихдаг. Өөр нэг том шалтгаан бий. Баялагтай сүйрсэн орнуудын тогтолцоог авч үзвэл бидний сурталдаад буй пропорциональ тогтолцоо байсан. Иргэд сонгогчид намыг дэмжээд байдаг. Гэтэл цаад талд нь намууд дотроо суудлаа хуваарилаад байна. Тэр нь гадна дотнын оролцоотойгоор хиймэл намыг бий болгочихсон. Тэгээд пропорциональ тогтолцоо болохоор 20 нам сонгуульд ордог. Иргэд алийг нь ч сонгосон байсан гэсэн баялаг дээр эзэн суусан хүмүүсийг сонгоод байдаг тийм болгоод хувирчихсан. Тэгээд сүйрсэн орнууд Хойд африкаар дүүрэн байна.

"ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМ БОДЛОГЫН ӨРСӨЛДӨӨНИЙГ УЛАМ БҮДГЭРҮҮЛДЭГ"

-Пропорциональ тогтолцоотой болсноор улс төрийн намуудын бодлогын өрсөлдөөн улам бүдгэрч, сонгуулийн өмнө идэвхждэг мөнгөний намууд бий болох нь гэж ойлголоо?

-Улс төр бол улс орныг хөгжүүлэх бодлогын өрсөлдөөн. Жишээ нь баруун, зүүн гэдэг ялгааны өрсөлдөөн юм. Бид Монгол Улсын төсвийг бүрдүүлэхдээ их хэмжээний татвар авч бүрдүүлэх нь зөв үү буруу юу, эсвэл татварыг сонгуулийн өмнө нэг хэсэг хүндээ тарааж өгдөг тогтолцоо зөв үү буруу юу. Тэгэхээр хувь тэнцүүлсэн пропорциональ систем бодлогын өрсөлдөөнийг улам бүдгэрүүлдэг.

Мажоритар системтэй улс орнуудад хоёр гол нам хоорондоо бодлогын өрсөлдөөн хийдэг учраас парламент дотор энэ бодлого зөв, буруу гэх бодлогын өрсөлдөөн үргэлж байдаг. Аль нэг нам ялахаараа өөрийн үзэл баримтлал дээр суурилсан бодлогоо хэрэгжүүлээд, баруун талын нам ялбал эдийн засаг нь хөгждөг.

Зүүн талын нам гарахаар татвар нэмж хурааж тараадаг ийм л бодлогын ялгаа байна шүү дээ. Харин 2012 оны пропорциональ системийг харахад аль ч нам олонх болоогүй. Ер нь пропорциональ системтэй улс орнуудыг харвал парламентад олонх бүрддэггүй. Ихэвчлэн хамтарсан Засгийн газар байгуулагддаг. Тэгээд зөвшилцлийн ард ялангуяа манайх шиг авлигалд идэгдсэн орон бол авлигал, улс төр албан тушаалын наймаа явдаг. Тэрнээс биш энэ нам энэ бодлогоор гарч ирсэн хэмээн эрхийг нь өгч чаддаггүй учраас улс төр бол бүхэлдээ хөшигний ар дахь тохиролцооны улс төр болж хувирдаг. Дээрээс нь гурав дах нам бол шантаажны нам болдог. Өөрөөр хэлбэл, 50 хувиас илүү ихэсгэж, пропорциональ тогтолцоотой болгоно гэдэг нь “явж үзээгүй зам дардан байдаг шиг” тийм л юм ярьж буй хүмүүсийн үг яриа гэж ойлгож байна. Мөн нийгмийг маш олон задалж хуваасан улс төр бий болдог. Шашны үзэл хандлага, жендер, баян хоосон дээр суурилсан ялгааг бий болгодог. Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоонд нийгмийн жижиг бүлэгт хүртэл тохирох намууд байгуулагддаг. Тэгээд сонгогдоод гараад ирсэн хүн улс орон нийгэм эдийн засгийн ямар бодлого гаргах юм. Пропорциональ тогтолцоо гайхамшигтай сайхан зүйл гэдэг нь сонгуулийн тогтолцоог сайн уншиж судлаагүй хүмүүсийн яриа. Яахав эрх ашиг байж болно. Үүнээс гадна зөвхөн сонгуулиар идэвхэждэг намууд бий болдог. Нэг улс төрийн хүчинтэй ижил зүйл ярьж саналыг нь хувааж байдаг. Тэр нь ихэвчлэн эрх баригчдын даалгавраар байгуулагдсан, сөрөг хүчинтэй ижил зүйл ярьдаг намуудыг бойжуулсан байдаг. Эцсийн зорилго нь санал хуваах зорилготой.

-Тэгвэл пропорциональ системд давуу тал байгаа юу?

-Нэг давуу тал бий. Тэр бол Монгол Улсын иргэн бүрийн өгсөн санал ижилхэн үнэ цэнэтэй гэдэг өөрчлөлт байгаа. Пропорциональ тогтолцоог хаана хэрэглээд байна уу гэхээр ихэнхдээ хоёр танхимтай парламентын тогтолцоотой улс орны доод танхимд хэрэглэдэг. Төлөөлөгчдийн буюу хүн амаа төлөөлж байдаг учраас хүн амынхаа жингээр хуваарилагдаж байх ёстой гэсэн суурь зарчимтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gerlee 2022-05-16 192.82.67.171

yostoi toog ni nemej bolohgui.hulgaich naryn toog nemj ard tumenii horongo mongiig urj bolohgui, harin mongo baigaa bol uilver barihad. zoriulah heregtei.

Avatar

Зочин 2022-05-16 213.87.134.90

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-16 66.181.160.56

Эдийн засаг хүнд байгаа энэ үед энэ 76 тэдний туслахууд тойргийн мөнгө гээд хэмнэх юм их бна чөлөө өгөөд гэрт нь блга эд нар шиг хэрэггүй хүмүүс алга

Avatar

Зочин 2022-05-16 192.82.87.254

Ард түмэн эсэргүүцэж байна.

Avatar

Зочин 2022-05-16 66.181.183.82

ЧИ БИТГИЙ ХЭРЭЭ ШИГ ГУАГЛА ДАА. ЧИХЭНД ЧИЙРТЭЙ БАЙНА.

Avatar

Зочин 2022-05-16 202.126.90.24

Demjij baina. 3 saya gishuuntei boltsgooyo. Hun bolgun tuluulsun giahuuntei gishuun bolgon 1 hunii erh ashug hamgaalna gesen ug.

Avatar

Зочин 2022-05-16 202.126.88.137

УГААСАА АЖИЛЛАЖ ТӨЛӨӨЛӨЖ ЧАДАХГҮЙ ХҮСЭХГҮЙ БАЙГАА 76 ЮУН НЭМЭХ ВЭ. БҮР БАЙХГҮЙ БАЙСАН Ч ХҮН АМЬДРСААР Л БАЙНА

Avatar

Зочин 2022-05-16 43.242.243.230

Gishuun bolood ard tumnii telee ywdag hun heduu ywdaggui.heduu bodson uuu bas harin toigiin has eswel gishuunii haldashgui erh gedgiig hassan deer shu de gishuud bur dafhlagdsan hulgaijuuud lbolj bn

Avatar

Зочин 2022-05-16 202.179.24.50

доор бичсэн ихэнхи сэтгэгдэлүүдийг харахад тоог нь цөөлье гэсэн байна. УИХын гишүүдийн тоо цөөрөх тусам цөөхүүлээ нийлж хуйвалдах, гадаадын хөлсний этгээдүүдэд худалдагдаж тэдний төлөө хууль батлах боломж нэмэгддэг юм. 20 хүнтэй УИХ байх юм бол 20 уулаа худалдагдах магадлал маш өндөр. 300 хүнтэй бол худалдагдах магадлал маш бага болно. Улсын аюулгүй байдал талаасаа бол олон хүнтэй байх хэрэгтэй.2 том хөршийн дарамтанд орох магадлалтай учраас ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй парламентын

Avatar

Зочин 2022-05-16 202.179.24.50

засаглал тохирно гэж маш олон талаас нь олуулаа бодож шийдсэн асуудал юм шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол түрүүний ерөнхийлөгч шиг гадны гар хөл болсон ерөнхийлөгчтэй байсан бол Монгол улс шууд гадны хараат болох байсан гэхээс аймаар шүү. Хэрэлдэж уралддаг ч гэсэн парламентын засаглалтай улс шууд гадны улсын тусгай хүчнийхэнд барьцаалагдах аюул бага. 1 хүний засагтай бол уг хүн гадны тусгай албадын барьцаанд орох магадлал тун өндөр байдгийг түрүүний ерөнхийлөгчийн үйлдлээс харж болно.

Avatar

Зочин 2022-05-16 103.10.23.226

ер нь бол энэ 76 ийн идшийг яая гэж байж нэмбэл бүр хэцүүдэнэ биздээ, ийм байдлаар дахиад 30 жил явбал Монгол минь юу болох бол бодохоос ч аймаар байна, үр хүүхдийг юу хүлээж байгаа бол

Avatar

Зочин 2022-05-16 202.179.24.50

300 хүний зардал бол тусгаар тогтнолын асуудлын хажууд юу ч биш. Ерөнхийлөгчийн засагтай байсан үед түрүүний ерөнхийлөгч засаг барьж байсан бол яана даа гэж бодогддог юм. Монголын тусгаар тогтнолын асуудал тун бүрхэг болох байсан. Монголын заяа их гэж аз болоход парламентын засагтай юм даа.

Avatar

арай л байна 2022-05-16 103.10.23.226

дуурайгаад байдаг АНУ чинь 313 сая хүнтэй, дээд танхим нь 100, доод танхим нь 435 гишүүнтэй байна 1 гишүүн 585,000 хүнийг төлөөлж байна, гэтэл манайх 3,300,000 хүнтэй 76 гишүүнтэй, 1 гишүүн 43,400 хүнийг төлөөлж байгаа, улсаа хөгжүүлэх, иргэдээ сайхан амьдруулах хүсэлгүй гишүүн нэмээд идэх нь улам ихсэнэ байлгүй, харин эсрэгээрээ аймаг, дүүрэг тас бүрээс 1 гишүүнтэй өөрөөр хэлбэл 30 гишүүнтэй дээд танхим, 60 гишүүнтэй доод танхимтай болоод үзэх эцсийн арга л байна,

Avatar

Зочин 2022-05-16 64.119.29.61

Нэмэх шаардлагагүй, хүн амаа бүрэн төлөөлнө гэвэл 3 сая гишүүн

Avatar

Хүннү 2022-05-16 202.55.188.125

Гишүүний тоог нэмэе гэсэн санаа ялагдсан намууд, их хуралд суудал авч чаддагүй ард түмнээсээ дэмжлэг авах чадваргүй намуудаас л гарч байна. Олон түмэн үүнийг харж л байгаа. Гишүүний тоо олширвол төсөвт асар их ачаалал нэмэгдэнэ.

Avatar

Б 2022-05-16 202.126.89.18

Ажил хийдэг бол 76дахгүй хүрнэ. Мөнгө идэхэд л толгойгоо ажиллуулахаас энэ орны төлөө юу ч хийдэггүй гахайнуудыг харин цөөл.

Avatar

Зочин 2022-05-16 103.57.94.228

Энэ нөхөр маш зөв ярьжээ. МАН-ын зарим нь ийм байр суурьтай байдаг. Онол-практикийн хувьд сонгуулийн тогтолцооны сайн саар тал нь нэг иймэрхүү байдаг. Манайхан уйдахдаа амархан, пропорцианал элемент оруулна гэдэг болж. Үүнийг Монголд туршаад үзчихсэн. Тэр үед АН гэхэд аль бүтэлгүй этгээдүүдийг чихчихсэн байвдаа. Иймд эхлээд УИХ 2 танхимтай болчихаад пропорционалын тухай ярихаас өөр аргагүй юмаа.

Avatar

СОНГОГЧ 2022-05-16 202.9.47.59

парламентын гишүүдийн тоо хэд ч байсан хүн амыг төлөөлж байгаагүй, чадахгүй, цаашид ч чадахгүй. тиймээс гишүүдийг тоог нэмэх бус харин хасах шаардлагатай. 76 хоолны сав ихдээд бна.

Avatar

Зочин 2022-05-16 202.21.109.44

Ene baagii buduun naraatai ih banzaldsn daa huduuu tsarailsn baagiii

Avatar

зочин 2022-05-16 31.17.206.56

Одоо хэдийгээ идэвхтэй ажиллуулахад болно оо. Нэмж огт хэрэггүй ээ

Avatar

Зочин 2022-05-16 139.5.216.155

Gishuudiin toog nemeh yamar ch shaardlaga baihgui Propotsianal bol tiim mundag ed bish Amerik Angli zergee duuriaval ene sistem baihgui shuu tend

Avatar

21 2022-05-16 202.126.89.101

Bitgii s*** hasakh n zuv gishuudeer yadiin s**

Avatar

52 гишүүнтэй байхад болно 2022-05-16 192.82.76.184

Харин ч 76-г хасаж 52 гишүүнтэй байхад болно. Одоогийн 76 гишүүн өглөө унтаад ажилдаа ирдэггүй, ирсэн ч хуралдаа суудаггүй, хэлэлцэж байгаа хуулиа уншдаггүй, хууль санаачилдаггүй гэж өөрийгөө Монголын №1 шударга хүн гэж хэлдэг мэнгэт Ц.Нямдорж ярьж байсан. Тийм байхад төрд нэг ч хоног ажиллаж үзээгүй чихрийн наймаачин, нүүрсчин, хулгайч, тендерчингүүдийн цуглуулгыг нэмж огт болохгүй.

Avatar

Зочин 2022-05-16 188.162.254.7

УИХ гээч худалч булгэмийг харин тараах хэрэгтэй эсвл бух монгол улсын гурван сая иргэдийг УИХ гишуун болгох хэрэгтэй

Avatar

зочин 2022-05-16 202.9.46.66

Гишүүд олон боллоо гээд илүү сайжирна холимог тогтолцоо шудрага гэвэл тэрэн шиг худал хуурмаг ард олны толгой эргүүлсэн үлгэр яриад хэрэггүй

Avatar

Зочин 2022-05-16 64.119.26.48

УИХ-ын гишүүдийн тоо одоогийн хэмжээнд байхад хангалттай. Төр данхар байна гэж хашгардгаа мартаа юу. Хэрүүлээ улам өрдмөөр байна уу.Хэрүүл тэмцэл үймээн самууны үед улс орон сүйрдэг

Avatar

Зочин 2022-05-16 192.82.76.184

Харин ч 76-г хасаж 52 гишүүнтэй байхад болно. Одоогийн 76 гишүүн өглөө унтаад ажилдаа ирдэггүй, ирсэн ч хуралдаа суудаггүй, хэлэлцэж байгаа хуулиа уншдаггүй, хууль санаачилдаггүй гэж өөрийгөө Монголын №1 шударга хүн гэж хэлдэг мэнгэт Ц.Нямдорж ярьж байсан. Тийм байхад төрд нэг ч хоног ажиллаж үзээгүй чихрийн наймаачин, нүүрсчин, хулгайч, тендерчингүүдийн цуглуулгыг нэмж огт болохгүй.

Avatar

Зочин 2022-05-16 64.119.19.48

108 bhad bolno

Avatar

Зочин 2022-05-16 192.82.76.184

Хулгайчийн тоо нэмэгдэнэ, битгий тэнэгтээрэй

Avatar

Малнууд өөрсдөө гишүүн болох гээд л 2022-05-16 66.181.176.206

Битгий тэнэгтээрэй. Хятад улс тэгвэл 33000 гишүүнтэй байх юм уу, Энэтхэг улс 32000 гишүүнтэй болох тооцоо гарч бна

Avatar

Зочин 2022-05-16 66.181.160.36

ард иргэдийнхээ төлөө ажиллаж чаддаг юм шиг юугаа хуцаад байгаагийн юм яахын гишүүдийн тоог нэмж одоо байгаа хэдэн гайгаа яая гэж байхад,дээр нь ажлын байр байхгүй ард иргэд яаж амьдрах юм бэ гишүүд тоог нэмж дарамт учруулж байхын оронд ард иргэдэд ажлын байр гаргах ёстой за юу тэгээд цалин гэж амьдралд нь хүрэхгүй юм ны үнэ ямар ч хяналт байхгүй нэмэгдэж байна энэ бүхнийг яах гэж байгаа юм бол тэгээд

Avatar

Иргэн 2022-05-16 66.181.161.65

Иргэдийн төлөөлөлд намын төлөөлөл орж суучихаад хутган үймүүлдэг байдлыг халах ёстой. УИХ- ын сонгуульд нам оролцохыг хориглох нь зүйтэй. Намыг бодлого хэрэгжүүлэгч гэдгээр нь засгийн газрын сонгуульд оролцулахад болно. Иргэдэд хууль санаачлах өргөн дэлгэр эрхийг олгох хэрэгтэй. Намын төлөөллийг иргэдийн төлөөлөл хэмээн эндүүрэх хэрэггүй

Avatar

Зочин 2022-05-16 66.181.161.79

Зайл

Avatar

Зочин 2022-05-16 192.82.74.240

х**

Avatar

Гишүүн болох хүслэн 2022-05-16 103.212.117.16

Ард олныг төлөөлөөд зүтгээд байдаг ч юм шиг. Ухаандаа их олон хүний өмнөөс ажиллах гэтэл цөөдөөд байна гээд байх шиг

Avatar

Зочин 2022-05-16 192.82.69.85

Уг нь үндсэн хуулинд гар хүрсэн бол 8жил хөндөхгүй гэж байдаг байхаа Гэтэл гар хүрэх гээд чичрээд байх юм .Хэрвээ тогтолцооны асуудал яригдаагүй бол сөрөг хүчин болон жижиг намууд яаж эсэргүүцэх болоо.гар хугацаа болоогүй байхад энэ тэрээ гээд л.Эд нар ашгүй гишүүн болох шаанс гарч ирнэ гээд үг дуугүй хөөрөөд байх шиг Отгон баатраас авахуулаад

Avatar

зочин 2022-05-16 64.119.24.177

76-аас илүү хоолны савнуудыг тэжээх тэнхээ ард түмэнд үлдээгүй. Тэгээд ч саяхандаа Хэмнэлтийн тухай хууль батлаа биздээ.
Энэ хууль УИХ-д хамаагүй юү!

Avatar

Зззочин 2022-05-16 203.98.76.9

Одоо байгаа 76 гишүүн дэндүү олон байна. Чадвартай, ажлаа хийдэг нь хэд билээ. Дөрвөн жилийн хугацаанд огт үг хэлэхгүй, хуралдаа суухгүй байж байгаад хугацаагаа дуусгадаг хүмүүс ч байдаг. Юун нэмэх вэ? Цөөлөх хэрэгтэй. Иргэд аль гишүүн нь юу хийж, хэлдгийг гадарлахтайгаа болсон. Болимоор юм аа. Татварын мөнгө уйлдаггүй гэж ярьдгийг батлах гээд байгаа юм уу

Avatar

Зочин 2022-05-16 202.9.46.92

Зөв хүн л сонгогдож байвал 76 гишүүн цөөдөхгүй. Гуя дагасан хүзүүнүүд олон орж ирсэнээс цөөдөөд байгаа юм шиг байгаа байлгүй.
20-25 гишүүн л идэвхитэй байна шүү дээ. Ихэнх нь бүлгийн даргаа харж байгаад кноп дардаг н**ш байгаа шүү дээ.

Avatar

zochin 2022-05-16 202.131.251.130

3 say hund 76 uher denduu olon baina. tiimees aimag bolgonoos 1 hun gargadag bolgoj tsooloh heregtei.

Avatar

Зочин 2022-05-16 43.242.242.59

Одоо байгааг харин цөөлөх хэрэгтэй. Олон болохоор АН-аас олон хүн сонгогдоно гэж байна. Гол нь чанар. 3-хан сая хүнтэй улсад 76 их байна.

Avatar

Уншигч 2022-05-16 202.9.47.16

Битгий солиороорой. Чадвартай, шударга, сэтгэлтэй хүмүүсийг гаргаж ирэх нь л зөв.

Avatar

chek 2022-05-16 124.158.107.12

олон гишүүн тэй байх нь одоо байгаа та нарын идэж уух хорогдоно тэгэхээр та нарт хохиролтой бишүү аль эсвэл та нар хахаж цацаад байна уу

Avatar

Ха 2022-05-16 64.119.29.144

Битгий х**. Идэх нухээ алдчихаад орилох хэрэггуй. Тийм л терд хэрэгтэй зайран юм бол гудамж шуурд. Туун шиг хэрэгтэй юм алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж