Жейсон Момоа шинэ найз бүсгүйтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Жейсон Момоа шинэ найз бүсгүйтэй болжээ

Жейсон Момоа шинэ найз бүсгүйтэй болжээ

Жейсон Момоа Лиза Бонетээс салсны дараа шинэ найз бүсгүйтэй болжээ. Өдгөө 42 настай “Aquamen” од Момоа нь Эйза Гонзалес гэх Мексик гаралтай жүжигчин бүсгүйтэй болзож байгаа гэж ойрын олон эх сурвалж ”People”-д ярьсан байна. Момоа 54 настай Бонет хоёр 20 орчим жил хамт амьдарсны эцэст салж байгаагаа нэгдүгээр сард мэдэгдсэн юм.

"Тэд болзож байна. Жейсон Эйзад санаа тавьдаг. Жейсон маш сайн, Fast X дээр ажиллаж байна" гэж нэгэн хүн ярьсан байна. Момоа  өнгөрсөн сард 32 настай Гонзалесийн тоглосон "Түргэн тусламж" киноны нээлтэд оролцсон. Гэвч тэд улаан хивсний ёслолд хамтдаа оролцоогүй юм.

Эх сурвалж мөн “People”-д хэлэхдээ, Жейсон Бонет хоёр өөр өөр зүйл туршихыг хүсч байгаа ч бие биедээ маш их санаа тавьдаг гэж онцолсон байна. Момоа салснаасаа хойш хойд охин Зое Кравицыг "Бэтмэн" киноны нээлтэд ирж, гэр бүлийн харилцаагаа хүндэтгэж буйгаа харуулсан юм. Тэрбээр Зое Кравицын аав Ленни Кравицтай найзууд хэвээр байгаа юм.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж