Оросын олигарх Алишер Усманов өөрийн дуртай тансаг газруудын нэгэнд зохион байгуулдаг үдэшлэг дээрээ шампанскийн шилийг илдээр онгойлгох дуртай гэж мэдээлжээ. Олигархууд тансаг амьдралын хэв маяг, супер дарвуулт онгоц, хувийн нисдэг тэрэг, харш худалдан авах дуртайгаараа алдартай.
“Times” сонинд "Усманов нуурын эрэг дээрх үзэсгэлэнт газар руу аялах дуртай. Усманов тус газарт гурван вилла эзэмшдэг бөгөөд чинээлэг найзуудаа харшдаа хүлээн авдгаараа алдартай" гэж бичжээ.
Германы Бавари дахь Тегернси нуурын ойролцоо орших Роттач-Эгерн хот Усмановын зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг гэж түүний хэвлэлийн баг хэвлэлд ярьсан байна.
Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш барууны орнууд Владимир Путинтэй холбоотой Оросын хувь хүмүүсийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авсан. Энэ нь олигархуудын хөрөнгийг битүүмжилж, Оросын эдийн засгийг уналтад оруулсан юм. "Макдональдс"-аас эхлээд "Голдман Сакс" хүртэлх олон том бизнес Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон.
Роттач-Эгерн дэх засвар хийж байсан нутгийн гар урчууд хориг арга хэмжээний улмаас Усмановоос цалин мөнгөө бүрэн авч чадаагүй гэв. Тэрбээр тус бүс нутгийн ажилчдад нэг сая орчим ам.долларын өртэй гэж сонинд ярьжээ.
Усмановыг хоёрдугаар сард Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтад оруулах үед нэгэн харшдаа байрлаж байсан гэж нутгийн иргэд сонинд мэдээлжээ. Тэрбээр хэдэн цагийн дараа Мюнхен хотоос хувийн онгоцондоо сууж чаджээ. Гэвч Орос паспортоо ашиглаж нисээгүй гэж нисэх онгоцны буудлын албаныхан орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ