Унгарын шинэ ерөнхийлөгч Путины "түрэмгийлэл"-ийг буруушаав

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Унгарын шинэ ерөнхийлөгч Путины "түрэмгийлэл"-ийг буруушаав

Унгарын шинэ ерөнхийлөгч Путины "түрэмгийлэл"-ийг буруушаав

Унгарын ерөнхийлөгч Каталин Новак өнгөрсөн Бямба гаригт болсон тангараг өргөх ёслол дээрээ оросууд Украин руу түрэмгийлснийг буруушаав. Мөн анхны аялал нь түүнийг Польш руу аваачна гэж мэдэгдсэн. Энэ нь тус улс Варшавтай харилцаагаа сэргээх дохио юм.

Унгар улс хөрш Украин руу зэвсэг явуулахаас татгалзаж, Оросын нефтийн импортод хориг тавихыг эсэргүүцэж байна. Энэ нь үндсэрхэг үзэлтэй, Европын холбоонд удаан хугацааны холбоотон байсаар ирсэн Будапешт, Варшавын харилцаанд сөргөөр нөлөөлж байна.

Унгарын анхны эмэгтэй ерөнхийлөгч Новак нь Фидесийн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд өмнөх Орбаны засгийн газарт Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан.

"Тавдугаар сарын 17-ны Мягмар гаригт би Варшавыг зорьж, Польшийн ард түмний ерөнхийлөгчтэй уулзах гэж байна. Ерөнхийлөгч эрхэм Анжей (Дуда) анд нөхдийн ёсоор ярилцах боломж олгосон танд баярлалаа!" гэж Новак тангараг өргөх үеэрээ хэлэв. Тэрбээр "Бид Путины түрэмгийлэл, тусгаар тогтносон улс руу зэвсэгт халдлага үйлдсэнийг буруушааж байна. Бид ЗХУ-ыг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтад үүрд үгүй ​​гэж хэлнэ" гэж нэмж тэмдэглэв.

Украины дайн мөн л энх тайвныг эрхэмлэгч унгарчуудын эсрэг дайн гэж Новак хэлээд, Унгар улс дайны гэмт хэргийг шалгаж, шийтгэхийг шаардсан юм. Тэрбээр ОХУ-ын Украинд хийсэн дайралтыг буруушаасан ч ерөнхийлөгч Владимир Путиныг хувь хүн талаас нь шүүмжлэхээс зайлсхийв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж