Турк улс Финланд, Шведэд шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Турк улс Финланд, Шведэд шаардлага тавив

Турк улс Финланд, Шведэд шаардлага тавив

Туркийн Гадаад хэргийн сайд өнгөрсөн Ням гаригт Швед, Финланд улсууд NATO-д гишүүнээр элсэхийг эрмэлзэж буй бол тус тусын улсад орших террорист бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоож, аюулгүй байдлын тодорхой баталгаа гаргах хэрэгтэй гэв. Мөн Финланд, Швед улс Туркийн экспортын хоригоо цуцлах ёстой гэсэн шаардлага тавьжээ.

Берлинд болсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Мевлүт Чавушоглу Швед болон Финландын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, Туркэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцжээ. Мөн тэрбээр Турк улс ямарваа нэгэн заналхийлэл, түрэмгийллийн хөшүүрэг хайгаагүйг онцолсон байна.

Финланд улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ өнгөрсөн Ням гаригт баталсан. ОХУ Украинд түрэмгийлсний хариуд Швед ч мөн Финландыг дагах төлөвтэй байна. Гэхдээ Турк санал нийлэх үгүй нь олон улсын санааг зовоож байна. Учир нь НАТО-г өргөжүүлэх аливаа шийдвэрийг гишүүн 30 улс бүгд санал нэгтэй батлах шаардлагатай.

Чавушоглу Берлинд сэтгүүлчдэд хандан "Аюулгүй байдлын баталгаа байх ёстой. Тэд террорист байгууллагуудыг дэмжихээ зогсоох хэрэгтэй" гэж хэлэв. Тэрбээр мөн Швед, Финланд улс батлан ​​хамгаалах салбарын зарим бараа, бүтээгдэхүүнээ Турк рүү экспортлохыг хориглосон хоригоо зогсоох ёстой гэж үзэв.

Улмаар "Бидний байр суурь туйлын нээлттэй бөгөөд тодорхой байна. Энэ бол аюул заналхийлэл биш, ашиг сонирхлыг хөшүүрэг болгохыг оролдож байгаа хэлэлцээр биш" гэж хэлжээ.

Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган Баасан гаригт Турк улс террорист байгууллагыг дэмжих боломжгүй гэж хэлээд, НАТО болон Скандинавын орнуудыг гайхшруулсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж