Ши Жиньпин тархины аневризм өвчнөөр өвдсөн үү?

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин тархины аневризм өвчнөөр өвдсөн үү?

Ши Жиньпин тархины аневризм өвчнөөр өвдсөн үү?

Хятадын удирдагч Ши Жиньпин тархины аневризм өвчнөөр өвдсөн тул уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх хүсэлтэй байгаа тухай "Daily mail" мэдээлэв. Тэрбээр өвчнөө эмчлүүлэхдээ мэсний дор хэвтэхийг хүсэхгүй байгаа аж. Өдгөө 68 настай удирдагч уламжлалт анагаах ухааныг илүүд үздэг тул тархины мэс засал хийлгэхээс татгалзаж магадгүй байна. Өнгөрсөн оны сүүлээр эмч нар түүний тархины судас товойж байгааг илрүүлсний дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэж "ANI" агентлаг мэдээлж байв. Covid-19 цар тахлын эхэн үед Хятад улс уламжлалт анагаахын эмчилгээг экспортлохоор ажиллаж байсан. Ши энэ кампанит ажлын гол төлөөлөгчдийн нэг байжээ.

Путины нэгэн адил Ши Жиньпиний эрүүл мэнд үргэлж нууцлагдмал байсаар ирсэн. Цар тахлын анхны давлагааны үеэр Шэньжэнь хотод цугласан олонд хандаж үг хэлэхдээ түүний яриа удаан байсан бөгөөд ханиалгаж байсан гэж ажиглагчид хэлжээ. Түүнээс өмнө 2019 онд Италид айлчлах үеэрээ Ши Жиньпин илт доголсон тохиолдол ч байгаа аж.

Сануулахад, ирэх аравдугаар сард Хятадын коммунист намын хурлаар Ши Жиньпинийг улираан сонгох Их хурал болох юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж