АНУ, Япон хамтран Хятадын шумбагч онгоцуудыг "агнана"

Хуучирсан мэдээ: 2022.05.16-нд нийтлэгдсэн

АНУ, Япон хамтран Хятадын шумбагч онгоцуудыг "агнана"

АНУ, Япон хамтран Хятадын шумбагч онгоцуудыг "агнана"

Японы гял цал болсон Йокосука хотын эрэг дагуу байрлах АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Ази тив дэх стратегийн бодлогоо шинэчлэв. Японы Өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хамтран өнгөрсөн гуравдугаар сард Токиогийн буланд анх удаа торпедогийн сургуулилалт хийсэн. Энэ үеэр агаараас "MH-60R" нисдэг тэрэг далай дээр хөвөх Японы шумбагч онгоц руу дайрч буй мэт сургуулилалт явуулжээ.

MH-60R нисдэг тэрэг

Иймэрхүү тэнгисийн сургуулилалтыг АНУ өмнө нь Сан Диегогийн эрэг дээр хийдэг байв. Энэхүү сургуулилалт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Япон дахь хөлөг онгоц болон шумбагч онгоцныхоо байрлалыг өөрчлөн, Тайванийн хоолойд илүү ойртуулах үеэр болов. АНУ Тайванийн хоолойд өөрсдийн хамгийн сүүлийн үеийн, чадварлаг шумбагч, хөлөг онгоцуудаа байршуулж байгаа юм.

Өнгөрсөн зунаас хойш Токиогоос өмнө зүгт нэг цагийн зайтай орших АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгийн том байгууламж болох Йикосукад Арлэй Берк ангиллын таван удирдлагатай пуужинт устгагч онгоц иржээ. АНУ хагас зууны турш Японы тэнгист ашиглаж байсан “USS John S. McCain”, “USS Curtis Wilbur” зэрэг хөлөг онгоцуудыг сольсон байна.

USS John S Mccain
USS Curtis Wilbur

Хуучин ашиглаж байсан пуужинт устгагч онгоцуудаа Хойд Солонгосын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалахад ашиглахаар төлөвлөжээ. Харин шинэ устгагч онгоцуудаа олон төрлийн аюулаас хамгаалахад ашиглах төлөвлөгөөтэй байна. Энэ нь Хятадын дэвшилтэт сөнөөгч онгоцуудын эсрэг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дайнд оролцож, шумбагч онгоцыг мөрдөх, хамгийн сүүлийн үеийн хөлөг онгоцны эсрэг далавчит пуужингуудаас хамгаалахын зэрэгцээ баллистик пуужингийн эсрэг ашиглана гэх утгатай.

Шинэ устгагч онгоцны дөрөв нь “IIA” нислэгийн хувилбартай. Энэ нь нисдэг тэрэгний ангараар тоноглогдсон байна. Эдгээр төрлийн устгагч онгоц нь “MH-60R” нь сөнөөгч онгоц, төрөл бүрийн радар, торпедо болон хөлөг онгоцны эсрэг пуужингаар тоноглогдсон байдаг. Мөн орчин үеийн бүх гүний аюулыг олж, хянаж, устгаж чадна. Энэ нь дайсны шумбагч онгоцыг "агнах" үндсэн хэрэгсэлд тооцогддог бөгөөд Тэнгисийн цэргийн хүчний томоохон өрсөлдөгч болох Хятад, Оросын эсрэг хийх ажиллагааны гол хэрэгсэл байх болно.

“АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний устгагч онгоцууд өөрсдийн нисдэг тэрэгтэй. Тэдгээр нь Энэтхэг- Номхон далайд байрладаг шумбагч онгоц болгонтой холбогдож, энгийн нисдэг тэрэгний хүрэхгүй газар очиж чаддаг болсон” гэж VII флотын Олон нийттэй харилцах албаны дарга Лэнгфорд "Nikkei Asia"-д ярьсан юм.

Йокосука дахь шинэ хөлөг онгоцуудаас “USS Howard”, “USS Dewey”, “USS Ralph Johnson”, “USS Rafael Peralta” зэрэг нь “IIA” нислэгийн хувилбарууд юм. Эдгээр нь “MH-60” хувилбаруудыг багтаах боломжтой хоёр ангар, туслах төхөөрөмж, засварын газар, агуулахын өрөөнүүдээр тоноглогдсон. Усан онгоцууд агаарын бүлэгт байрлах орон зайг нэмсэн.

USS Dewey

АНУ-ын тэнгисийн цэргийн шинжээч “Nikkei”-д ярихдаа "Өмнөх Arleigh Burke ангиллын хөлөг онгоцууд болон сүүлийн үеийн IIA нислэгийн хөлөг онгоцны хоорондын гол ялгаа нь нисдэг тэрэгний ангар юм" гэж хэлэв. Өмнөх хөлөг онгоцууд нисдэг тэрэгний буух талбайтай бөгөөд нисдэг тэргүүдээ цэнэглэх боломжтой байсан ч удаан хугацаанд нисдэг тэрэг байрлуулах боломжгүй гэж шинжээч тайлбарлав.

USS Ralph Johnson

"IIA нислэгийн хөлөг онгоц өөрийн ангартай болсноор нисдэг тэргийг удаан хугацаанд байршуулах боломж олгодог тул үргэлж ямарваа дайралтад бэлэн байх боломжтой" гэжээ. Ангаргүй цорын ганц шинэ хөлөг онгоц нь өмнөх хувилбар болох “Flight II” ангилалд багтсан “USS Higgins” юм. Гэхдээ “Higgings” нь хамгийн сүүлийн үеийн “Baseline 9 Aegis” байлдааны системээр тоноглогдсон. Энэ нь илүү хурдан ирж буй пуужингийн эсрэг бамбай болж ажиллах боломж олгодог.

USS Higgins

Одоо Йокосукад хамгийн том “USS Blue Ridge”, АНУ-ын Тэнгисийн цэргийн цорын ганц урагш чиглүүлдэг нисэх онгоц тээгч “USS Ronald Reagan” болон гурван удирдлагатай пуужингийн хөлөг онгоцны хажуугаар “Arleigh Burke” ангиллын найман хөлөг онгоц байлдааны бэлэн байдалд байна.

Америкийн 13 байлдааны хөлөг онгоц байрлах Йокосука нь цэргийн стратегийн хамгийн чухал баазуудын нэгд тооцогддог. Бээжин хэзээ нэгэн цагт Тайванийг эх газартайгаа нэгтгэх оролдлого хийхээс хамгаалж, Жо Байдены засаг захиргаа Японтой хамтран, чухал ач холбогдол өгч, анхаарлаа улам бүр нэмсэн юм.

Йокосүкагаас Тайванийн хоолой хүртэл 30 зангилаа хурдтай явахад нэг өдөр хагас шаардлагатай гэж АНУ-ын Конгрессын судалгааны албаныхан тооцоолсон байна. Энэ нь Гуам (1.9 хоног), Сингапур (2.5 хоног), Сувдан Харбор, Хавайн (5.9 хоног), Эверетт, Вашингтон (7.3 өдөр) эсвэл Сан Диего (8.2 өдөр) зэрэгтэй харьцуулахад хурдан юм.

АНУ-ын Тэнгисийн цэргийн Япон дахь өөр нэг томоохон бааз нь Нагасаки мужийн баруун өмнөд хэсэгт орших Сасебо хотод байрладаг. Энэ газар нь Тайваньтай илүү ойрхон бөгөөд Америкийн есөн хөлөг онгоц тэнд байрладаг. Эдгээр хөлөг онгоцны тав нь Окинава дахь АНУ-ын олон зуун тэнгисийн явагчдыг байлдааны талбарт гэнэтийн байдлаар авч, хүргэх үүрэгтэй том уснаа явагч хөлөг онгоцууд юм.

Тайванийн бүс нутагт сүүлийн үед үүссэн хурцадмал байдал олон улсын уур амьсгалыг өөрчилсөн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "Nikkei" компаниас явуулсан санал асуулгад оролцогчдын 74 хувь нь Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдал тогтоох үйлсэд оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол ердөө 13 хувь нь эсэргүүцсэн байна.

АНУ-ын Конгрессын судалгааны алба "Батлан хамгаалахын үндсэн хэсэг: Газарзүй, стратеги, АНУ-ын хүчний дизайн" нэртэй тайландаа АНУ-ын үндэсний стратегийн гол элементийг "Евразийн бүс нутагт ноёрхогч улсууд үүсэхээс урьдчилан сэргийлэх" гэж тодорхойлсон заалт байдаг ба Жо Байдены засаг захиргаа дан ганц Хятад ноёрхолоо тогтоохоос сэргийлж байна. АНУ-ын Тэнгисийн цэрэг Тайванийн энх тайван байдлыг хадгалах журмаар байлдааны хөлөг онгоцны сургуулилалтаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: NIKKEI ASIA, REDDIT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж