Улаанбаатарт 22 градус дулаан байна | News.MN

Улаанбаатарт 22 градус дулаан байна

Улаанбаатарт 22 градус дулаан байна

Улаанбаатарт 22 градус дулаан байна

Нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15-НЫ 20.00 ЦАГААС ТАВДУГААР САРЫН 16-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус.

Бусад нутгаар 2-7 дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17-НООС 21-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 19, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-16 213.87.134.90

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж