"Starlink"-ийн интернэт Монголд нээгдэхээр хүлээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

"Starlink"-ийн интернэт Монголд нээгдэхээр хүлээгдэж байна

Элон Маскийн эзэмшдэг хиймэл дагуулын интернэт сүлжээний "Starlink" компани  32 оронд нээгдсэн тухай тус компанийн албан ёсны твиттер хуудсаар жиргэжээ. Тодруулбал, усан цэнхэр өнгөөр будсан Австралийн зарим газар, Бразил, Чили, АНУ, Канад, Европын олонх нутагт сүлжээний төхөөрөмжөө шууд нийлүүлэх боломжтой болсон байна.

Харин хөх өнгийн хүлээгдэж буй бүс нутагт Монгол Улс багтжээ. Өмнө нь тус компанийн салбар Монгол Улсад нээгдэж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх мэдээлэл гарсан билээ.

"Starlink" компани 2021 оны есдүгээр сард 12 оронд сүлжээгээ нээсэн бол өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 25 орон болж өргөжсөн байв.

Сүлжээний төхөөрөмжийн үнэ өмнө нь захиалсан хүмүүст 459 ам.доллар бол шинээр захиалахад 599 ам.доллар байна. Үүнд сансрын антен таваг, хөл, цахилгаан үүсгүүр, "WiFi " цацагч төхөөрөмж багтаж байна. Үйлчилгээний хувьд хэрэглэгч тус бүр сарын 99-110 ам.доллар аж. Мөн аяллын зөөврийн төхөөрөмжийг 25 ам.доллар нэмж төлөн захиалах боломжтой.

Интернэт хурдын тухайд 2021 оны сүүлчийн улиралд АНУ-д 104.97/12.04 Mbps байжээ.

Сансрын нисгэгчдийн хувьд дэлхийг ажиглах дурангийн үйл ажиллагаанд тус компанийн олон мянган хиймэл дагуул саад учруулж байна гэж гомдоллодог байна. Сүүлд тус компани сансрын соронзон шуурганаас болж 40 хиймэл дагуулаа алджээ.

Дашрамд дурдахад, "Starlink" компанийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Францад түр түдгүүлзсэн байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ:ENGADGET.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж