ОХУ-д төрийн эргэлт гарч, дайн энэ онд дуусна гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

ОХУ-д төрийн эргэлт гарч, дайн энэ онд дуусна гэв

ОХУ-д төрийн эргэлт гарч, дайн энэ онд дуусна гэв

Ерөнхийлөгч Владимир Путиныг суудлаас нь унагаах төрийн эргэлтийн үйл явц ОХУ-д хэдийнэ эхэлсэн бөгөөд Москвагийн Украинд хийж буй дайн энэ оны төгсгөл гэхэд дуусна гэдгийг Украины цэргийн тагнуулын агентлагийн дарга мэдэгджээ. Украины хошууч генерал Кирилл Буданов "Sky News" агентлагт ярихдаа, энэ дайнд ОХУ ялагдана гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа бөгөөд Путин удахгүй суудлаасаа бууна гэсэн байна. Тэрбээр төрийн эргэлтийн явц ОХУ-д хэдийн эхэлсэн бөгөөд үйл явцыг зогсоох аргагүй гэдгийг онцолжээ.

Түүнчлэн ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд дайрснаас хойш оросууд зүүн хязгаарт илүү хүч хаях болсноос өөрөөр цэргийн тактик нь өөрчлөгдөөгүй гэж мэдэгдсэн байна. Шийдвэрлэх үйл явдал ирэх наймдугаар сарын сүүлээр  гол болж, энэ оны эцэс гэхэд идэвхтэй тулаан зогсох гэнэ. Улмаар Украин нь хяналтаасаа алдсан Донбасс, Крым хойг зэрэг газар нутгаа эргүүлэн авна гэж тэрбээр ярьжээ.

Харин сэтгүүлч түүнээс "Та энэ үгээрээ суртал ухуулга хийж байгаа юм биш үү?" гэж асуухад "Энэ бол миний мэргэжил бас ажил. Хэрэв би мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм бэ?" гэж хариулжээ.

Кирилл Будановын мэдэгдэж буйгаар Путины бие, сэтгэлзүйн байдал эрс муудаж, өвдсөн байх өндөр магадлалтай гэнэ. Тухайлбал, Путинтэй ойрын харилцаатай нэгэн олигарх түүнийг цусны хорт хавдраар өвдөж, хүндэрсэн гэж ярьжээ. Эх сурвалжийн хэлснээр Путин Украин руу дайрахаасаа өмнө  хорт хавдраас болж нурууны хагалгаанд орж, дараа нь "солиорсон" гэсэн байна.

Үүний зэрэгцээ Умард Атлантын цэргийн эвсэлийн /NATO/ даргын батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч асан Гордон Б.Дэвид Жуниор хэлэхдээ, ОХУ-д ойрын хугацаанд төрийн эргэлт гарах магадлалтай гэж байв.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ЗөвЗөв
45
ХахаХаха
19
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж