Хятадын засгийн газраас иргэддээ олон улсад аялахыг хориглосон "де-факто" хориг тавьжээ. Тодруулбал, цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд "зайлшгүй шалтгаантай" биш бол Хятад улсын иргэдийг гадаадад аялахыг нь хориглох гэнэ.
Хятадын үндэсний цагаачлалын удирдах газраас гадаад руу явах хүмүүсийг хязгаарлаж, пасспорт зэрэг бичиг баримтын хяналтыг чангатгаж буйгаа өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь гадаадын орон руу явах болон ирэхэд халдвар тараах эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг тус газраас мэдэгдсэн байна. Гадаадад зорчих иргэдийн хувьд зайлшгүй шалгаан гэдэг нь ажилдаа буцаж орох, суралцах, бизнес, шинжлэх ухааны судалгаа хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг аж.
Үүний зэрэгцээ халдварын тархалт өндөр байгаагаас шалтгаалан хатуу хөл хорио тогтоосон Бээжин, Шанхай зэрэг хотуудаас иргэд "зугтах" оролдлого хийж буйн эсрэг арга хэмжээ авч байна гэж харж байна. Өнөөдрийн байдлаар Хятадын 32 хотод бүтэн болон хэсэгчилсэн хөл хориотой байгаа бөгөөд 220 сая хүн хөл хоригджээ.
Холбоотой мэдээ