Сүхбаатарын талбайд эмч нар үнэгүй үзлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд эмч нар үнэгүй үзлэг хийж байна

Сүхбаатарын талбайд эмч нар үнэгүй үзлэг хийж байна

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. Түүний нэг нь “Хүүхдэд хайртай хүн бол…” өдөрлөг өнөөдөр /2022.05.15/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй юм. Өдөрлөгийн хүрээнд 50 орчим гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйч, шүдний эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.

Мөн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө өгөхөөс гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголтын мэдээлэл өгч байгаа аж.

Өдөрлөг 10:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн бүрд нээлттэй юм. Үзлэг, зөвлөгөөний хувьд танилцуулбал, мэргэжлийн сэтгэлзүйчид залуу аав, ээжүүдэд болон өсвөр насны хүүхдэд зөвлөгөө өгнө. Учир нь залуу эцэг, эхчүүд туршлага бага учраас хүүхэдтэйгээ зөв зохисгүй харьцах, алдаа гаргах, ярилцаж, ойлголцож чадахгүй байх зэрэг эрсдэл гардаг байна. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэлзүйн тулгамдсан олон асуудал байдаг учраас ийнхүү мэргэжлийн хүмүүс нэг өдөр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр болжээ.

Мэргэжлийн эмч нарын хувьд шүдний үзлэг хийх бөгөөд, нарийн мэргэжлийн эмчээс та бүхэн хүүхэдтэйгээ очиж зөвлөгөө авах боломжтой юм.

Өдөрлөгийн хүрээнд эмч нар үйлчилгээ үзүүлэхээс гадна өөр бусад арга хэмжээ, үйл ажиллагаа ч үнэ төлбөргүй болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж