Бритни Спирс үр зулбасан харамсалтай мэдээгээ дуулгав

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

Бритни Спирс үр зулбасан харамсалтай мэдээгээ дуулгав

Бритни Спирс үр зулбасан харамсалтай мэдээгээ дуулгав

Попын гүнж гэгддэг дуучин Бритни Спирс хөл хүнд болсон талаараа өнгөрсөн сард дуулгаж, маш их аз жаргалтай байгаагаа ярьж байсан. Гэтэл тэрбээр жирэмсний эхэн үед үр зулбасан талаарх харамсалтай мэдээг өчигдөр шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ.

Грэмми наадмын шагналт дуучин Бритни Спирс өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан энэ тухай мэдэгдсэн байна. Тэрбээр "Бидэнд гайхамшиг болж ирсэн хүүхдээ жирэмсний эхэн үед алдсан гэдгээ хэлэх гэсэн юм. Энэ бол ямар эцэг эхийн хувьд маш хүнд цаг хугацаа. Магадгүй бид хүүхдээ илүү тогтвортой болох хүртэл жирэмсэн гэдгээ зарлах ёсгүй байсан байх. Гэхдээ бид та бүхэндээ гайхалтай мэдээгээ дуулгах гэж яарсан. Бидний нэгнээ гэх хайр сэтгэл бидний хүч чадал юм. Бид цаашид ч илүү өнөр гэр бүлтэй болохын тулд хичээнэ. Та бүхний дэмжлэгт маш их баярлалаа. Энэ хэцүү үед бидний хувийн амьдралыг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна" гэж бичжээ.

Бритни залуу амраг Сэм Асгаритай гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсч буйгаа өмнө нь олон удаа ярьж байсан. Тиймдээ ч эцгийнхээ хараа хяналтаас гарч, бие даан шийдвэр гаргах эрхтэй болмогцоо жирэмслэлтээс хамгаалах эм уухаа зогсоон хүүхэдтэй болсон нь энэ байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж