Өнгөрсөн сард нийслэл хотод 11108 толгой том мал зүй бусаар хорогджээ. Үүний 599 толгой мал нь өвчнөөр хорогдсон гэсэн мэдээллийг нийслэлийн статистикийн газраас гаргасан байна. Нийт хорогдсон малын 24.9 хувийг хээлтэгч мал эзэлж байгаа аж. Зүй бусаар хорогдсон малын 2.8 хувийг адуу, 7.3 хувийг үхэр, 39.6 хувийг хонь, 50.3 хувийг ямаа эзэлжээ. Малын зүй бус хорогдол өмнөх оны мөн үеэс 55.8 дахин, 2009 оны мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнгээс 2.9 дахин өсчээ.
Д.Цэц