ОХУ цахилгаанаа тасалсан ч Финляндад доголдол үүсээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

ОХУ цахилгаанаа тасалсан ч Финляндад доголдол үүсээгүй гэв

ОХУ цахилгаанаа тасалсан ч Финляндад доголдол үүсээгүй гэв

Финлянд улс ойрын хугацаанд Умард Атлантын цэргийн эсвэл /NATO/ байгууллагад элсэх хүсэлтээ албан ёсоор өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл хөрш ОХУ-аас Финляндын шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж, тус улсад цахилгаан нийлүүлэхээ өчигдрөөс эхлэн зогсоосон юм. ОХУ-аас авч буй цахилгааны импорт нь Финляндын эрчим хүчний хэрэгцээний 10 орчим хувийг эзэлдэг учраас дээрх шийдвэрийн улмаас ямар нэгэн доголдол, асуудал үүсээгүй гэж тус улсын Эрчим хүчний сайд мэдэгджээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Финлядын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, дундыг баримтлах бодлогоо өөрчилж, "NATO"-д нэгдэхийн хор хохирлыг сануулсан байна. Тэрбээр яриандаа өмнө нь Финляндад ямар нэгэн аюул заналхийлэл байгаагүй гэдгийг онцолж, тус улсын ерөнхийлөгчийг алдаа гаргаж байна гэж буруутгажээ. Хэдийгээр тэрбээр Финляндын шийдвэрийн хариуд ямар арга хэмжээ авахаа тодорхой яриагүй боловч ОХУ-ын гадаад хэргийн сайд өчигдөр мэдэгдэхдээ тус улсад цахилгаан нийлүүлэхээ зогсоож буйг зарласан.

Финлянд нь ОХУ-тай 1300 км газраар хиллэдэг бөгөөд өнөөдрийг хүртэл хөрш ОХУ-ыг "уурлуулахгүйн" тулд "NATO"-д элсэлгүй явж иржээ. Гэвч Украинд үүссэн нөхцөл байдал нь Финляндыг шийдэмгий алхам хийхэд хүргэсэн байна. Тус улсын араас Швед ч мөн "NATO"-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд Украин руу дайрах шийдвэрт хүрсэн шалтгаануудын нэгийг Киевийн "NATO"-д элсэхтэй холбон тайлбарласан.

Умард Атлантын цэргийн эвсэл нь 1949 онд хуучин ЗХУ-ын заналхийллийн эсрэг тэмцэх зорилгоор байгуулагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж