Европын хамгийн том дууны тэмцээн болох Евровишнд Украины Калуш оркестра түрүүлжээ. ОХУ-аас Украинд довтолсны эсрэг Киевийг дэмжиж буйгаа илэрхийлэн шүүгчид тус хамтлагт хамгийн олон саналыг өгсөн аж. Рэп урсгалыг ардын дуутай хослуулан уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийг Евровишнд оролцуулахын тулд тусгайлан Украинаас явуулсан байна. Калуш оркестра нь тэмцээний сүүлчийн шатанд "Украинд туслаач, Мариуполд туслаач, Азовсталд яг одоо туслаач" гэх үгсийг хэлж дуугаа төгсгөсөн бөгөөд 631 оноогоор тэргүүлсэн.
Тэмцээний хоёрдугаар байранд Их Британийн Сэм Райдер орсон байна. Энэ нь 1998 оноос хойш анх удаа Их Британи эхний гуравт багтсан сайн үзүүлэлт болжээ. Харин гуравдугаар байранд Испани оржээ. Куба гаралтай Испанийн дуучин Шанел Терреро төгс үзүүлбэрээрээ гуравдугаар байранд орсноор Испани улс 2014 оноос хойш анх удаа эхний 10-т багтсан байна.
Тэмцээний үеэр олонх оролцогчид Украинд энх тайвныг авчрахыг шаардаж, Киевийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС