Богд ууланд газар өгч, мал бэлчээхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

Богд ууланд газар өгч, мал бэлчээхийг хориглоно

Богд ууланд газар өгч, мал бэлчээхийг хориглоно

Богд хан уулын хамгаалалтын газраас дархан цаазат газарт мал бэлчээхийг хориглосон талаар мэдээлсэн. Мөн тусгай хамгаалалтад хамаарах газар нутагт суурин амьдрах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өсч буй учир хэд хэдэн зохицуулалт хийхээр санал гаргажээ. Тодруулбал, хуульд зааснаар байгаль орчны тэнцвэрт байдлыг харгалзаж, тусгай хамгаалалтын бүс нутагт нэмж газар олгохгүй, мөн мал бэлчээхгүй байхад хатуу анхаарч ажиллах юм байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт суурьших иргэдийн тоо сүүлийн жилүүдэд 2-3 дахин өсжээ. Энэ хэрээр тухайн газар нутагт хилийн цэсийн маргаан, төрийн үйлчилгээг хүргэх, хог хаягдал үүсэх, байгаль орчин бохирдох зэрэг олон зүйлтэй тулгарч буй аж.

Мөн газрыг ямар ч төлөвлөлтгүй олгож байгаад байгаль хамгаалагчдын зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Богд уулын хязгаарлалтын бүсэд харьяалагдах Зайсангийн ам, Яармагийн дэнжид орон сууцны хороолол, албан байгууллага, компани, ААН-үүд барилгыг төлөвлөлтгүй барьж байгаагаас нягтрал, замбараагүй байдал үүсэж, тэнд оршин суугч иргэдийн амьдрах орчин муудаж, хохирч байна. Иргэд, оршин суугч нарт төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй болж байна. Мөн бэлчээрийн бус бүс нутаг руу малаа бэлчээрт гаргаж байгаа нь зохисгүй үйлдэл гэдгийг хэлж байна.

Богд ууланд ойролцоогоор 30 гаруй мянган мал бэлчдэг аж.

Тиймээс холбогдох яамнаас тусгай хамгаалалтын газрын суурьшлыг эрхзүйн хүрээнд хуультай болгож, Богд уулын хязгаарлалтын бүсэд нэмж газар олгохгүй, газар ашиглах эрхийг зөвшөөрөхгүй. Мал бэлчээхгүй байх тал дээр анхаарахаар болжээ. Хязгаарлалтын бүсэд дахин олон давхар байшин барилга болон орон сууц, орон сууцны хороолол төлөвлөж, бариулахгүй бөгөөд тус бүсэд хамаарах малтай иргэдэд бэлчээрийн хэсэг хуваарилах хүртэл зохицуулалт хийх талаар ярьж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж