Арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэн 10 хүнийг буудан хороожээ

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

Арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэн 10 хүнийг буудан хороожээ

Арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэн 10 хүнийг буудан хороожээ

АНУ-ын Нью-Йорк мужийн Буффало хотноо өчигдөр өдөр хүнсний дэлгүүрт зэвсэгт этгээд гал нээснээс 10 хүн нас баржээ. Цагдаагийн газраас сэжигтэн 18 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэн гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн мөрдөн шалгаж байна.

Сэжигтэн дэлгүүрт хүмүүсийг буудаж байхдаа цахимаар шууд дамжуулалт хийсэн гэж цагдаа нар мэдэгджээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос уг хэргийг үзэн ядах болон арьс өнгөөр ялгаварлах үзлээс улбаатай хэт даврах үйлдэл гэж үзэн мөрдөн шалгаж буй аж.

Сэжигтэн нь хар арьстнууд голдуу оршин суудаг хотын хэсэгт хүрэхийн тулд олон цаг автомашинаар явж очсон нь тогтоогджээ. Түүнчлэн суманд оногдсон 13 хохирогчийн олонх нь хар арьстнууд байв. Халдлагад өртөж гэмтсэн ч амьд үлдсэн гурван хүнийг эмнэлэгт яаралтай хүргэжээ.  Тэтгэвэртээ гарсныхаа дараа тус дэлгүүрт хамгаалагчаар ажиллаж байсан хуучин цагдаагийн оффицер халдлагын үеэр гэмт этгээдийг устгахыг оролдсон боловч өөрөө амь үрэгдсэн байна. Сэжигтэн нь биеэ хамгаалах дуулга, хуяг өмссөн байсан бөгөөд цагдаа нартай удаан хугацаанд буудалцсаны эцэст бууж өгчээ. Түүнийг яллах шүүхийн сонсгол өнөөдөр болох аж.

Халдлагын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдээлэл сонссон бөгөөд тэргүүн хатагтай амь үрэгдсэн хүмүүс болон ар гэрийнхнийх нь төлөө залбирсан гэж Цагаан ордноос мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж