ШӨХТГ: Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг каргогоор оруулах хүсэлт өгсөн

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

ШӨХТГ: Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг каргогоор оруулах хүсэлт өгсөн

ШӨХТГ: Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг каргогоор оруулах хүсэлт өгсөн

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлд санал хүргүүлжээ. Тус саналд, витамин, нэмэлт бэлдмэл зэрэг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувийн хэрэгцээнд зориулан улс хоорондын шуудангийн илгээмжээр дамжуулан авахыг хориглосон. Ингэснээр үйлдвэрлэгч улс орноос хямд үнэ, бага зардлаар шууд худалдан авах боломж хязгаарлагдаж байна.

Иргэд зөвхөн Монгол Улс дахь биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуй эрхлэгчдээс худалдан авах хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд буй.

Иймд ШӨХТГ-аас Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүний эмийн зөвлөлд иргэд хилээр витамин оруулж ирэх боломж бүрдүүлж өгөхийг хүсчээ. Тус хүсэлтийн хариуг ЭМЯ-ны дэргэдэх эмийн зөвлөлөөс одоогоор өгөөгүй байгаа аж.

Цар тахлын нөхцөл байдал болоод дэлхий нийтэд үүсээд буй геополитикийн асуудал зэргээс үүдэж иргэдийг каргогоор биологийн идэвхт бүтээгдэхүүн гаргахыг хориглосон байна. Ямартай ч нөхцөл байдлыг харгалзаж албан хариу өгөхийг яамнаас хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж