“Гэм зэм” жүжгийг ирэх сард дахин “амилуулна”

Хуучирсан мэдээ: 2022.05.15-нд нийтлэгдсэн

“Гэм зэм” жүжгийг ирэх сард дахин “амилуулна”

“Гэм зэм” жүжгийг ирэх сард дахин “амилуулна”

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн бүтээл өнгөрсөн онд анх удаа Монголын театрын тайзнаа амилсан. Тус постдрамын жүжиг нь театрт дурлагчдын сэтгэл зүрхийг эзэмдэж судлаач шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл "Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх зургадугаар сарын 9, 10-ны өдөр Соёлын төв өргөөний тайзнаа дахин толилуулахаар болжээ.

Ф.М.Достоевскийн ижил нэрт романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулсан уг бүтээл “Орфей” театрын анхны уран бүтээл юм.

Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийн Монголд анхлан хүргэж байсан найруулагч. Тэрбээр “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн  “Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг пост-драм хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” гэсэн юм.

Өнгөрсөн онд Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёл төвөөс /РЦНК/ энэхүү жүжигт онцгой ач холбогдол өгч хамтарч ажилласан юм.

Ф.М.Достоевский ОХУ төдийгүй дэлхийн утга зохиолд алдар нэрээ үлдээсэн зохиолч билээ. Түүний “Гэм зэм” роман 1866 оны Оросын бурангуй нийгэмд амьдрахын төлөө тэмцэж буй эрийн  сэтгэл зүйг өгүүлдэг. Энэхүү бүтээл нь нэрт зохиолчийн Эзэн хааныг алах хуйвалдаанд оролцсоныхоо төлөө шийтгэл хүлээж, Сибирийн цөллөгт явж ирснээсээ хойш бичсэн томоохон бүтээлүүдийн нэг юм. Жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, П.Эрдэнэзаан болон жүжигчин Д.Лхагва, Э.Ууганбаяр, Х.Баярмаа, Д.Түвшинбаяр нар тоглосон. Жүжгийн тухай сурвалжлагыг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж